Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Албаны товч түүх
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэгдэн батлагдаж, 1995 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн "Газрын тухай" шинэ хууль нь газрын харилцааг зохицуулах анхны эрх зүйн акт, газрын харилцааны асуудал эрхэлсэн бие даасан байгууллага үүсэх суурь болсон юм.

Монгол Улсын Засгийн газрын "Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" 1995 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 143 дугаар тогтоолын 4 дүгээр заалтаар "Газрын тухай" хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрхлэн зохион байгуулах, энэ талаархи үйл ажиллагааг зохицуулах, газрын харилцаа, менежментийг өндөр тувшинд гүйцэтгэх үүрэг бүхий Газрын алба байгуулахыг Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн сайд болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасан байна.

Тогтоолын энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Баасанжав 1995 оны 12 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяанд Хотын Өмчийн газрын, газрын үнэлгээ төлбөрийн хэлтсийг Хот байгуулалт, төлөвлөлтийн газрын, Газрын харилцааг зохицуулах албатай нэгтгэн Нийслэлийн Газрын албыг байгуулах тухай А/276 дугаар захирамжийг Нийслэлийн Газрын албанд өгсөн анхны 4 төрлийн үүрэг даалгаврыг багтаан гаргасан байна.

Ингэж Улаанбаатар хотод газрын харилцааны асуудал эрхэлсэн мэргэжлийн бие даасан байгууллага бий болсон юм.

Нийслэлийн Засаг даргын 1997 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Б/50 дугаар захирамжаар Нийслэлийн Газрын албыг Нийслэлийн Газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн буртгэлийн алба болгон өөрчилсөн.

Нийслэлийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 160 дугаар захирамжаар Нийслэлийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрыг байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн "Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай" 12 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 58 дугаар захирамжаар Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албыг байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолоор Нийслэлийн Өмчийн харилцааны газар.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар тогтоолоор Нийслэлийн Газрын алба.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоолоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба.

 

Хандалт

900177
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
496
496
7954
900177

Таны IP: 35.172.195.49

Нийгмийн сүлжээ