Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Газрын зөрчил арилгах арга хэмжээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба Нийслэлийн засаг даргын 715 тоот захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 7 хорооны орон сууцны хороололын урд байрлах "Бөмбөлөг цэцэрлэг"-ийн хашааг буулган газар чөлөөллөө.

Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба тус дүүргийн 14 дүгээр хороо Өгөөмөр хотхоны урд орц гарц хааж тавьсан бетон болон өнгө үзэмжгүй самбарыг буулгаж газар чөлөөллөө.

Сонгино хайрхан дүүргийн газар зохион байгуулалтын алба тус дүүргийн 17 хорооны 58 байрны зүүн талд орших төмөр чингэлэгүүд болон төмөр гаражуудыг албадан чөлөөлж газрыг чөлөөллөө.

Өнөөдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран Туул голын хойно болон урд талд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх авсан болон дуусгавар болсон 59 иргэн, хуулийн этгээдийн стандартын шаардлага хангаагүй барьсан хашааг албадан буулгаж газрыг чөлөөллөө.

Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн засаг даргын 513 дугаар захирамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны орон сууцны хорооллын дунд байсан 5 ширхэг тоосгон болон 10 төмөр гараж, 6 ширхэг төмөр чингэлгийг албадан буулгаж газар чөлөөлөх ажил хийлээ.

Яг одоо Чингэлтэй дүүргийн газар зохион байуулалтын алба, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг, орон сууцны хороололын дунд нийтийн эзэмшлийн зам талбай дээр баригдсан 16 хуучин тоосгон гаражийг буулган газар чөлөөлөлт хийж дуусч байна. Өчигдөр үүрээр эхэлсэн газар чөлөөлөлт 2 дахь өдрөө үргэлжилж байна. Дулааны шугам сүлжээн дээр олон жилийн өмнө зөвшөөрөлгүй баригдсан гаражуудыг буулгасанаар 400 м2 бүхий газар нийтийн эзэмшилд шилжин ирж байна. Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 12 мянган хүн амтай. Үүний 4000 гаруй хүүхэд. Хүүхэд тоглож наадах нь битгий хэл хоёр машин зөрөөд өнгөрөх боломжгүй энэ бүсэд хүүхдийн тоглоомын талбай бүхий ногоон байгууламж зам дагуу баригдана.

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2 хорооны нутаг дэвсгэрт олон жил хашаатай байсан газрыг чөлөөллөө.

Нийслэл хотын хэмжээнд нийтийн эзэмшил зам талбай болон явган хүний гарц, хүүхдийн тоглоомын талбай, машин зам хааж барилгын ажлаа эхэлсэн зөрчлүүд багагүй байна.

Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын алба өнөөдөр "Морьтон цогцолбор" СӨХ болон Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны оршин суугчдын ирүүлсэн санал гомдлыг үндэслэн "Цог хийморь сүлд" ХХК болон "Монгол намшин" ХХК-ийн хашааг албадан чөлөөлж буулгалаа.

Чингэлтэй дүүргийн газар зохион байуулалтын алба өнөөдөр /2020.05.27/ Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг, орон сууцны хороололын дунд нийтийн эзэмшлийн зам талбай дээр баригдсан 28 тоосгон гаражийг Нийслэлийн засаг даргын 513, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 330 дугаар захирамжийн дагуу албадан буулгаж, газрыг нь чөлөөллөө.

Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба өнөөдөр тус дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт орон сууцны хороолол дунд олон жил болсон хашааг буулгаж газрыг нь чөлөөллөө.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны газар ашиглалт бүртгэлийн хэлтсийн дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Б.Өрнөх: Нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёстой.

Хандалт

1072214
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
1016
2780
2780
1072214

Таны IP: 3.235.172.213

Нийгмийн сүлжээ