Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Газрын зөрчил арилгах арга хэмжээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Нийслэлийн газар зохион байгуулалтын алба өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвийн зүүн талын орц гарцыг нээлээ.

“Эй Жи энд Би” ХХК хоёр урсгалтай машин зам дээр барилга барин цайны газрын зориулалтаар ашиглаж байсныг цуцалж байна. Тус компанид анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 30 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрт 900м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх эрх олгож байжээ. Орц гарц хаасанаас болж галын аюул болон яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг авч чадахгүй хүрч, хоёр жилийн өмнө шүүхэд хандсан ч асуудал шийдэгдээгүй байна. Бодит байдалтай хотын дарга С.Амарсайхан танилцан шийдэх үүргийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өгсөний дагуу өнөөдөр газрын зөрчлийг арилган орц гарцыг нээлээ. Газар чөлөөлсний дараагаар Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас тухайн хэсэгт 1,5 метрийн өргөнтэй явган хүний замтай, нэг метрийн өргөнтэй ногоон байгууламж бүхий нэг урсгалтай авто зам тавих юм байна. Улсдаа ганцхан ХСҮТ-ийн эмнэлэгийг өдөртөө мянга гаруй хүн зорин очдог. Гэтэл орой нь харагдаад байгаа хирнээ олоод очиж болдоггүй, орох орц гарц олдохгүй байсан нь иргэдийг бухимдуулж, эрүүл мэндийн үйлчилгээг авахад хүндхэн нөхцөл байдал үүсээд байсан юм. Өмнө нь НГЗБА ХСҮТ-ийн баруун хойно болон урд талд хоёр орц гарцыг нээж, ашиглалтанд оруулаад байна.

Хандалт

1072112
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
914
2678
2678
1072112

Таны IP: 3.235.172.213

Нийгмийн сүлжээ