Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Газрын зөрчил арилгах арга хэмжээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Баянзүрх дүүргийн 12, 26 дугаар хорооны гэр хороололын дундах авто замыг Дүнжингаравын хурдны авто замтай холбосон төмөр зам доогуурх явган зорчигч болон автомашинд зориулсан нүхэн гарц, авто зам барих ажлын трасст өртсөн нэгж талбарын газрыг чөлөөлөх ажлыг эхлүүллээ.

Нийслэл хотын замын түгжрэлийг бууруулах, дамжин өнгөрөх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор хэвтээ тэнхлэгийн дагуу хамгийн ачаалалтай цэгүүдэд нүхэн гарц байгуулахаар төлөвлөсөний нэг “Жанжин нүхэн гарц” юм. Тус байгууламжийн далангийн өндөр 14 метр, хоёр эгнээ бүхий 4 метрийн өргөнтэй, 20,9 метрийн урттай авто замаас гадна хоёр талаараа 1,5 метрийн өргөнтэй явган хүний замтай. Энэхүү нүхэн гарцыг барихад дөрвөн нэгж талбарын 9627м талбай өртөж байгаа бөгөөд газар чөлөөлөх мэдэгдлийг оршин суугчдад гардуулан өглөө. Иргэд цаг хугацаа хэмнэсэн бүтээн байгуулалтанд зориулан газраа дуртай чөлөөлөхөө мэдэгдэж байлаа. Тус хорооны иргэн Г. Бат-Орших: энэ жил ч гайгүй байна, цар тахал гээд хичээл сургууль амарсан. Тэгээгүй бол энэ хойд зам дээр хэдэн цагаар ч хамаагүй түгжирдэг. Дүнжингаравын хурдны зам хүрэхийн тулд баруун тийшээ 10 гаран км явна эсвэл зүүн тийшээ 5 км түгжирж явна. Өвөл оройн цагаар цэцэрлэг сургуулийн хүүхдүүд их зутардаг. Харин энэ нүхэн гарц тавигдчихвал заавал төв замтай нийлээд байхааргүй шууд урагшаа гараад явчихна. Үр дүнтэй бүтээн байгуулалт болно. Ж.Туваан: ажил маань III цахилгаан станц. Нэг их хол биш ч, их түгжирч, цаг алддаг. Бас манай аавынх Туул сууринд байдаг. Очиход хэцүү заавал тойрно. Харин энэ нүхэн гарц байгуулагдчихвал шууд л урагшаа гарчихна. Ийм бүтээн байгуулалтыг бол дэмжинэ. Газраа шууд л чөлөөлнө гэлээ.

Хандалт

1134846
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
1033
2263
11237
1134846

Таны IP: 34.200.218.187

Нийгмийн сүлжээ