Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Газрын зөрчил арилгах арга хэмжээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Сонгинохайрхан дүүргийн 32 хороо Тахилтын авто замаас 22-ийн товчоо, Авто худалдааны цогцолбор хүртлэх 1,5 км хатуу хучилттай зам тавих ажлын трасст өртсөн нэгж талбарын газрын чөлөөлөлтийг хийж дуусгалаа.

Өнөөдөр замын трасст өртсөн нэгж талбаруудад хяналтын цэг тэмдэглэгээг хийн бүтээн байгуулалтын ажил ийнхүү эхлэж байна. СХД-ийн ГЗБА-ны ахлах мэргэжилтэн Н.Мөнхбаяр: Нийслэл хотын замын түгжрэлийг бууруулах, дамжин өнгөрөх чадавхийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх стратегийн ач холбогдол бүхий зам тавигдах гэж байна гэлээ. Учир нь хотын баруун талаас орж ирж байгаа машины урсгал хэвтээ тэнхлэгийн дагуу зорчсоноор хотын баруун тал өглөө оройдоо бүхэлдээ түгжрэл үүсдэг байсан бол одоо босоо тэнхлэг дагуу огтолсон зам тавьсанаар Тахилт, Орбит, Баянхошуу, Зурагт, Баянхошуу чиглэлд хотын хойд замаар шууд зорчих боломжтой болж байна. Ийнхүү зорчих хэсгийн ачаалал буурсанаар Таван шар, Нисэх, Сонсголон Дархан, Архангай ТЭЦ-4 гэсэн чиглэлүүдэд нэвтрүүлэх чадвар хэд нэмэгдэж түгжрэл буурах нөхцөл бүрдэнэ. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын трасст нийтдээ 7 нэгж талбарын 15850м2 талбай өртжээ. Тахилтын энэ орчим гуу жалга ихтэй, жоохон бороо ороход л усаар дүүрчихдэг. Жижиг машин тэрэг явахад бэрхшээлтэйгээс гадна төв замтай нийлэхийн тулд 10 орчим км тойрдог байжээ.

Хандалт

1134858
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
1045
2275
11249
1134858

Таны IP: 34.200.218.187

Нийгмийн сүлжээ