Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Газрын зөрчил арилгах арга хэмжээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 513 дугаар захирамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр “ Улиастайн гол”-ын 50 метрийн онцгой хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй барьсан 24 хашаа албадан буулгаж, газрыг чөлөөллөө.

Баянзүрх дүүргийн ГЗБА-ны Газар зохион байгуулагч Д.Пүрэвсүрэн: Өнөөдөр буулгасан хашааны эздэд үер усны аман дуур буусан байгааг сануулж хашаагаа буулгахыг удаа дараа сануулж, шаардаж ирсэн. Гэтэл иргэд дүүргийн газар зохион байгуулалтын албанаас өгсөн мэдэгдлийг тоодоггүй, ирдэггүй. Хашаан дээр наасан шаардах бичгийг хуулаад хаячихдаг. Зарим айлууд орц гарц хаагаад хашаагаа барьчихсанаас болоод галын машин, түргэн тусламж хүрч чадахгүйд хүрээд байгаа учраас албадан буулгаж байна гэлээ. Улиастайн голын наад эрэг БЗД-ийн 9 хороонд харъяалагддаг. Эрэг даган буусан олон айл газар эзэмших болох өмчлөх гэрчилгээ авалгүй амьдарсаар иржээ. Албадан буулгасан хашааны буурийг даган овоорсон энэ их хог өнгөрсөн долоо хоногт орсон борооны усыг даган урсаж ирсэн бөгөөд дахиад жаахан л орсон бол энэ хавь нэлэнхүйдээ усанд автахаар байжээ. Өнөөдөр буулгасан хашааны олонхи нь голын салаан дотор барьсан. Гэрийн бууриа блокоор тойруулж, дотор нь хайрга асгасан ч усанд автсан. Голын эрэг дээр барьсан бие засах газрын зарим нь нурж унасан, унахад маш ойрхон байгаагаас гадна үерийн усаар дүүрч, хүний ялгадас хөвсөн ус голын урсгалтай нийлж. Тэндээс нь хүн, мал ундаалж, машин тэргээ угааж, хүүхэд багачууд шумбаж тоглож байна. Иймээс нийтийн эрх ашгийн үүднээс албадан чөлөөлөлт хийгдлээ.

Хандалт

1134850
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
1037
2267
11241
1134850

Таны IP: 34.200.218.187

Нийгмийн сүлжээ