Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Газрын зөрчил арилгах арга хэмжээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж, барилгын ажлыг явуулахад саад учруулж байгаа хашааг буулгахаар боллоо.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай:Орон сууцны хороолол дунд сургууль, цэцэрлэг баригдаж байгаа газрын барилгын ажлыг явуулах нөхцөл боломжийг нь хааж хашаа барьсан байна. Энэ асуудлыг сая холбогдох байгууллагууд газар дээр нь ажиллаж шалгалаа. Цаашид сургууль, цэцэрлэгийн барилгын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг хангах үүднээс өнөөдөр хашааг нь буулгаж, газрыг нь чөлөөлнө. 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орон сууцны хороолол доторх орц гарц, авто замын асуудлыг шийдвэрлэхээр тусгагдсан. Тийм учраас энэ ажлыг цаашид үргэлжлүүлж ажиллана гэв.Мөн орон сууцны хорооллын авто замын сүлжээг нэмэгдүүлэх, шаардлагатай газруудад орц, гарц шинээр гаргах асуудлыг судалж, боломжтой газруудад орц, гарцыг нэмэгдүүлж ажиллахаар боллоо.

Хандалт

1188350
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
534
2830
13770
1188350

Таны IP: 34.200.226.179

Нийгмийн сүлжээ