Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Газрын зөрчил арилгах арга хэмжээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, "Сандэй" худалдааны төвийн хойно байрлах нийтийн эзэмшлийн талбайд "Батшоо" СӨХ нь зөвшөөрөлгүй хаалт хийж орц гарц хаасан зөрчлийг арилган нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө.

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10-р байрны зүүн урд талд явган хүний зам талбайг нарийсгаж зөвшөөрөлгүй барьсан гаражийг буулган нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө.

Баянгол дүүргийн 19-р хороо "Номун" эмнэлгийн зүүн талд "Бүрд пропертиз" ХХК нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү талбай хашаалсан зөрчилд уг хашааг татуулж, явган хүний зам талбай хааж зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараж буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхөөр ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн 2-р хороонд байрлах "Ерөөлт Интэрнэйшнл" ХХК нь явган хүний зам хааж барьсан 27 метр урт модон хашааг татуулж явган хүний зам талбай гаргуулахаар

Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Баянгол Эрүүл мэндийн төв-Хүүхдийн эмнэлгийн хойд талд иргэн Ч.Норовсүрэн нь илүү талбай хашаалсан буюу нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй тоосгон хашаа барьсан зөрчлийг арилгахаар уг хашааг албадан буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө.

Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, 3а байрны баруун талд иргэн Ч.Баярсайхан нь нийтийн эзэмшлийн талбайд өргөтгөл барьж явган хүний зам талбай хаасан зөрчлийг арилган иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахаар ажиллаж байна.

Сүхбаатар дүүргийн 8-р хороо Ерөнхий боловсролын 2-р дунд сургуулийн урд талд нийтийн эзэмшлийн талбайд хашаа барьснаас уг хашааны доголд иргэд архидан согтуурах, хоноглох зэргээр иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, сурагчдын аюулгүй зорчих эрхийг зөрчиж байна гэсэн иргэдийн саналын дагуу газар чөлөөлөх ажил хийгдэж байна.

Баянгол дүүргийн 16-р хороонд байрлах "Сүлд Уул" ХХК нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү талбай хашаалж нийтийн эзэмшлийн зам талбайгаас хорогдуулсан.

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Ерөнхий боловсролын 48-р дунд сургуулийн хойно явган хүний зам хааж, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан гаражуудыг албадан буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө.

Баянгол дүүргийн 14-р хороо, Өргөө кино театрын зүүн хойд талд "Дэсөн" ХХК нь нийтийн эзэмшлийн зам талбайгаас хашаалж явган хүний зам нарийсгасан, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй обьект барьсан зөрчлийг арилгуулан нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө.

Хан-Уул дүүргийн 15-р хороо, "Орчлон" сургуулийн урд талд "М Си Эс пропертийз холдинг" ХХК нь явган хүний зам эвдэж шугам сүлжээний ажил эхлүүлсэн зөрчлийг арилгуулахаар Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулах албанаас шаардах хуудас хүргүүлсэн.

Баянгол дүүргийн 16-р хороонд байрлах иргэн Д.Жаргалсайханы эзэмшил газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны А/138 дугаар захирамжаар хүчингүй болгосон ба одоогоор тохижилтын ажил хийгдэж байна.

Хандалт

899070
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
75
2584
6847
899070

Таны IP: 3.91.106.44

Нийгмийн сүлжээ