Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Газрын зөрчил арилгах арга хэмжээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн баруун урд талд зөвшөөрөлгүй байршуулсан 13 ширхэг контейнер, зөөврийн байгууламжийг албадан чөлөөллөө.

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-н үйлчилгээний төвийн урд талд зөвшөөрөлгүй байршуулсан 2 ширхэг ТҮЦ-ийг албадан нүүлгэж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө.

Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан уулын орчимд цэвэр усны шугам дээр зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж газрын зөрчил арилгалаа

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 3-р хороолол 55/3-р байрны хойд талд авто машины орц гарц хааж зөвшөөрөлгүй байршуулсан хайсыг чөлөөллөө.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр явган хүний зам болон спорт талбай барих газарт зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэдийн хашааг чөлөөлөхөөр ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын А/688 захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 36а байрны баруун талд зөвшөөрөлгүй барьсан тоосгон гаражыг албадан буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө.

Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тохижилтын ажлын хүрээнд зөвшөөрөлгүйгээр дахин байршуулсан 2 ТҮЦ-ийг албадан чөлөөлж тохижилтын ажил хийх орчин нөхцлийг бүрдүүллээ.

Нийслэлийн Засаг даргын А/688 дугаар захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10-р хорооллын замын урд зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү талбай хашаалсан аж ахуй нэгжийн хашааг татуулж нийтийн эзэмшлийн талбайг чөлөөллөө.

Нийслэлийн Засаг даргын А/688 захирамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд эзэмшил газраасаа илүү талбай хашаалсан хуулийн этгээдийн хашааг татуулж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр хийгдэх замын трасст орсон, зөвшөөрөлгүй барьсан 6 иргэний хашааг буулгаж авто болон явган хүний зам хийгдэх орчин нөхцлийг бүрдүүлж ажиллалаа.

Өнөөдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны нээлттэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болж байна.

Нийслэлийн Засаг даргын А/688 дугаар захирамжийн хүрээнд иргэдийн аюулгүй зорчих эрхийг ханган явган хүний зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамжид байрлах "Үндэсний био энергийн эмчилгээний хүрээлэн"-ийн хашааг татуулж явган хүний зам талбайг чөлөөллөө.

Хандалт

899182
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
187
2696
6959
899182

Таны IP: 3.91.106.44

Нийгмийн сүлжээ