Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Газрын зөрчил арилгах арга хэмжээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны хороолол дунд зөвшөөрөлгүй барьсан гаражуудыг буулгаж нийтийн эзэмшлийн талбайг чөлөөллөө.

Багануур дүүргийн 3 дугаар хороо, Д.Нацагдоржийн гудамжид эзэмшил газраа дур мэдэн сунгаж, орц гарц хаасан иргэний хашааг татуулж явган хүн болон авто машин чөлөөтэй зорчих орчин нөхцлийг бүрдүүллээ.

Нийслэлийн Засаг даргын А/688 дугаар захирамжийн хүрээнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахаар Баянгол дүүргийн 17 дугаар хороо, БГДЭМТ Хүүхдийн эмнэлгээс урагш явах замд явган хүний зам хашаалж, өргөтгөл барьсан "Эбо холдинг" ХХК-ийн зөрчлийг арилган явган хүний зам талбайг чөлөөллөө.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр явган хүний зам болон спорт талбай барих газарт зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэдийн хашааг чөлөөлөхөөр ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 гарамд иргэдийн орц гарц хааж зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж иргэд чөлөөтэй зорчих орчин нөхцлийг бүрдүүллээ.

Нийслэлийн Засаг даргын А/688 дугаар захирамжийн хүрээнд явган хүний зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамжид байрлах "Би Жи Би Жи" ХХК-ийн барилгын түр хашааг татуулж явган хүн аюулгүй зорчих орчин нөхцлийг бүрдүүллээ.

Налайх-Чойрын чиглэлийн 20.9 км авто замын зураг төслийн өөрчлөлтөөс шалтгаалан замын нөлөөлөлд өртсөн 2 нэгж талбарыг бүрэн чөлөөлж авто замын ажил хийгдэх нөхцлөөр хангаж ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын А/688 захирамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд эзэмшил газраасаа илүү талбай хашаалсан хуулийн этгээдийн хашааг татуулж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй "Цагдаа хотхон-Амгалан орон сууцны хороолол" хүртэлх 0.85км урт, 6м өргөн, 2 талдаа явган хүний зам, гэрэлтүүлэг бүхий авто замын трасст өртсөн, зөвшөөрөлгүй сунгасан иргэний хашааг татуулж байна.

Нийслэлийн 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах саналаа 2019 оны 10 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ үү!

Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн баруун урд талд зөвшөөрөлгүй байршуулсан 13 ширхэг контейнер, зөөврийн байгууламжийг албадан чөлөөллөө.

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-н үйлчилгээний төвийн урд талд зөвшөөрөлгүй байршуулсан 2 ширхэг ТҮЦ-ийг албадан нүүлгэж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө.

Хандалт

1073132
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
590
3698
3698
1073132

Таны IP: 3.231.220.225

Нийгмийн сүлжээ