Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Газрын зөрчил арилгах арга хэмжээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/854 дүгээр “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цагт www.mle.mn цахим хуудсаар явагдана. Дуудлага худалдаанд оролцогчид хүсэлтээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 13-ны өдрийн 09:00 цагийн хооронд www.mle.mn цахим хуудсаар бүртгүүлэх ба дараах 25 байршлын газрыг худалдана.

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу "UB palace"-ийн хойд талын үерийн далан дагасан авто замыг "П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг"-ийн арын замтай холбох 1.2км авто замын ажил хийх нөхцлийг хангахаар уг замын трасст өртсөн, зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг буулгаж газар чөлөөлөхөөр ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Гачууртын зам гудамжид байрлах "Геомандал стар" ХХК нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү талбай хашаалсан зөрчлийг арилгахаар уг хашааг татуулж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/688 дугаар захирамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах "Футур" сургалтын төвийн шатыг чөлөөлж явган зорчигч чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүллээ.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 9-р гудамжид орц гарц хааж зөвшөөрөлгүйгээр хашаагаа сунгасан 2 айлын хашааг албадан татуулав.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Авто замчдын гудамжид байрлах нийтийн эзэмшлийн талбайг хашаалж явган хүний зам талбайг хаагдуулсан иргэн Г.Энхтүвшиний хашааг албадан буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах "Тусгал" бүрэн дунд сургуулийн хашааг чөлөөлж явган зам хийх нөхцлийг бүрдүүллээ.

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбайн баруун талд "Тэнгис" кино театр нь явган хүний зам дээр хашаа барьж тохижилт хийсэн зөрчлийг арилган явган хүний зам талбайг чөлөөлөхөөр ажиллаж байна.

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамжид зөвшөөрөлгүй барьсан обьектийг албадан буулгаж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг чөлөөлөхөөр ажиллаж байна.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Авто замчдын гудамжид байрлах "Ай Ти Интернэшнл" ХХК нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү талбай буюу нийтийн эзэмшлийн талбайг хашаалсанаар явган хүний зам хаагдсан. Уг зөрчлийг арилган явган хүн чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэхээр 24м урт хашааг албадан буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө.

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, "Айсмарк" ХХК-ий зүүн урд иргэн Ч.Нямцэрэн нь явган хүний зам нарийсгаж зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү талбай хашаалсан зөрчлийг арилгахаар уг хашааг татуулж явган хүний зам талбайг чөлөөллөө.

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Баянхошууны гудамж, Драгон төвийн хойд талд байрлах "Нартогтох" ХХК нь өөрийн эзэмшлийн талбайд төмөр хашаа татсан нь иргэдийн аюулгүй зорчих эрхийг зөрчсөн тул уг хашааг буулган явган хүний замыг чөлөөллөө.

Хандалт

899133
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
138
2647
6910
899133

Таны IP: 3.91.106.44

Нийгмийн сүлжээ