Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Дэлхийн банкны зөвлөх багийн гишүүд Орон зайн мэдээллийн менежментийн нөхцөл байдлын үнэлгээ хийх шугамаар эдгээр өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж байгаатай холбогдуулан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай зөвлөх багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газрын мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Нямдаваа, ахлах мэргэжилтэн Ж.Гал, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа, Нийслэлийн Мэдээллийн, технологийн газрын Мэдээллийн сүлжээ, техник, хяналтын хэлтсийн дарга Б.Түмэнбаяр нар оролцлоо.

Уулзалтаар Нийслэлийн орон зайн мэдээллийн дэд бүтцийн хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар танилцуулсан бөгөөд Газрын кадастрын мэдээллийн сан буюу Лэнд Менежер програм хангамжтай танилцсан байна.

Дэлхийн банкны зөвлөх баг 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2019 оны 10 дугаар сарын 14-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллах бөгөөд тэд энэ хугацаанд дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Үүнд:

-Монгол Улсын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн оролцогч талуудтай уулзалт ярилцлагыг хийж, бусад салбарт хэрэгжиж буй байрлалд суурилсан орон зайн мэдээлэлтэй холбоотой төсөл хөтөлбөрүүдтэй танилцах,

-Байрлалд суурилсан орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлснээр Монгол Улсын нийгэм эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг судлан тогтоох,

-Монгол Улсын Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдалд бодит үнэлэлт, дүгнэлт өгөх,

-Монгол Улсын Орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх чиглэлд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаанд зөвлөмж өгч ажиллаж юм байна.

Уулзалтын төгсгөлд Газрын кадастрын мэдээллийн системийг боловсронгүй болгож орон зайн мэдээллийн системийг хөгжүүлэх асуудлаар хамтран төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Хандалт

899099
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
104
2613
6876
899099

Таны IP: 3.91.106.44

Нийгмийн сүлжээ