Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

БНСУ-ын Кён Сан Буг мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Пэ Хан Чоль тэргүүтэй 13 төлөөлөгч Улаанбаатар хотноо айлчилж байна. Зочдыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хүлээн авч уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцлаа.


Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон БНСУ-ын Кён Сан Буг мужийн хооронд газрын кадастрын үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр санамж бичигт гарын үсэг зурсанаар хамтын ажиллагааны эхлэл тавигдсан түүхтэй.
Хамтын ажиллагааны хүрээнд 2010-2016 оны хооронд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны давхардсан тоогоор 160 албан хаагч БНСУ-ын Кён Сан Буг мужид мэргэжлийн чиглэлээр сургалтанд хамрагдсан байна.
Уулзалтын үеэр 2 тал цаашид хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэх, сургалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, төрийн албаны албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх зэрэгт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Хандалт

899098
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
103
2612
6875
899098

Таны IP: 3.91.106.44

Нийгмийн сүлжээ