Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Г.Баярсайхан, Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэн, Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий нар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос эхлэн хэрэгжиж Монгол Улсын иргэнд #гэр_бүлийн_хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар нийт 199196 иргэнд газар өмчлүүлээд байна.
Тус хуулинд 2008 онд нэмэлт өөрчлөлт орж Монгол улсын #иргэн_бүр газар үнэгүй өмчлөх эрхтэй болсон. Иймд иргэн та 2003-2008 оны хооронд гэр бүлээрээ дундаа газар өмчилж авсан бол өрхийн аль нэг гишүүнд өмчилсөн газраа шилжүүлж бусад гишүүддээ газар үнэгүй #өмчлөх_эрхийг_нь_нээж_өгөх_боломжтой юм. 2019 оны байдлаар 25771 иргэн НГЗБ-ын албанд хандаж хамтран өмчлөгчөө хасуулж 74624 иргэнд шинээр газар өмчлөх эрх нээж өгсөн байна.

Нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэл хотод мөн аль ч аймаг, сумдын газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхтэй юм.
МУИГӨТХуулийн 7 дугаар зүйлд Нийслэлд бүртгэлтэй иргэд 0,07 га буюу 700м2 хүртэл, Аймгийн төвд 0,35 га буюу 3500м2, Сумын төвд 0,5 га буюу 5000м2 хүртэл хэмжээний газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлөхөөр заасан байдаг. Эзэмшиж буй газраа өмчилж авснаар дараах давуу талтай:
- Өмчилсөн газрыг зохих журмын дагуу Монгол улсын иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах
- Хууль тогтоомжинд заасан бусад эрх эдлэх боломжтой болно.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 10 дугаар сарын 15-аас 12 дугаар сарын 15-ыг хүртэл хугацаанд Газар өмчлөлийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх ажил зохион байгуулан ажиллаж байна. Иймд иргэд идэвхитэй оролцож харъяа дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандана уу.

Хандалт

899171
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
176
2685
6948
899171

Таны IP: 3.91.106.44

Нийгмийн сүлжээ