Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын А/72 дугаар "Ажил эрчимжүүлэх тухай" тушаал гарсны дагуу НГЗБА-ы газар Өмчлөлийн хэлтсийн нийт мэргэжилтнүүд, дүүргийн ГЗБА-ы газар өмчлөл хариуцсан мэргэжилтнүүд болон НҮНТ-ийн 4 мэргэжилтэн нийт 28 албан хаагч гэр хороолол бүхий хороодод ажиллаж байна.

Газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд газар өмчлөлийн мэргэжилтнүүд хороодын байранд иргэдийг хүлээн авч газар өмчлөлийн талаар мэдээлэл зөвлөгөөг өгөх болон газраа өмчлөх боломжтой нэгж талбарын айлуудаар явж зөвлөгөө мэдээлэл өгөх, газар өмчлөх тухай хүсэлт хүлээн авах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа хамтран өмчилсөн иргэдийн хүсэлтийг хүлээн авч байна.

Өнөөдөр газар өмчлөлийн мэргэжилтнүүд Баянгол дүүргийн 22 дугаар хороо,
Баянзүрх дүүргийн 24,28 дүгээр хороо,
Хан-Уул дүүргийн 9,16 дугаар хороо,
Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо,
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо,
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд ажиллаж байна.

Хандалт

899153
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
158
2667
6930
899153

Таны IP: 3.91.106.44

Нийгмийн сүлжээ