Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын А/72 дугаар "Ажил эрчимжүүлэх тухай" тушаал гарсны дагуу НГЗБА-ы газар Өмчлөлийн хэлтсийн нийт мэргэжилтнүүд, дүүргийн ГЗБА-ы газар өмчлөл хариуцсан мэргэжилтнүүд болон НҮНТ-ийн 4 мэргэжилтэн нийт 28 албан хаагч гэр хороолол бүхий хороодод ажиллаж байна.

Газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд газар өмчлөлийн мэргэжилтнүүд хороодын байранд иргэдийг хүлээн авч газар өмчлөлийн талаар мэдээлэл зөвлөгөөг өгөх болон газраа өмчлөх боломжтой нэгж талбарын айлуудаар явж зөвлөгөө мэдээлэл өгөх, газар өмчлөх тухай хүсэлт хүлээн авах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа хамтран өмчилсөн иргэдийн хүсэлтийг хүлээн авч байна.

Иргэд ажлын цагаар гэртээ байх нь бага байгаа тул уртасгасан цагаар болон амралтын өдрөөр ажиллаж байна.

Өнөөдөр газар өмчлөлийн мэргэжилтнүүд Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч, өмчлөлийн мэргэжилтэн, төлбөрийн байцаагчидтай хамтран
Сонгинохайрхан дүүргийн 24, 25, 26-р хороо,
Хан-Уул дүүргийн 9, 16-р хороо,
Баянзүрх дүүргийн 4, 8, 9 ,12, 13, 14, 16, 17, 19, 20, 23, 24, 28-р хороо,
Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18, 20-р хороо, Чингэлтэй 12, 16, 19-р хороо,
Налайх дүүргийн 1, 4, 8 дугаар хорооны газраа өмчлөх боломжтой нэгж талбарт очиж ажиллаж байна.

Хандалт

899148
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
153
2662
6925
899148

Таны IP: 3.91.106.44

Нийгмийн сүлжээ