Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Монгол улсын Засгийн газрын 2018 оны Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 2019 оны А/1016 дугаар захирамжийг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 30, 31, 43 дугаар хороодын айл өрхүүдийг сайжруулсан хатуу түлшээр хангах ажилд хяналт тавьж ажиллаж байна.

2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр албаны удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүд дээрх хороодын Засаг дарга нар, хорооны зохион байгуулагч, борлуулалтын цэгийн эзэдтэй уулзаж санал солилцсон бөгөөд тулгамдаж буй бэрхшээл, шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хүсэлтүүдийг хүлээн авч Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Таван толгой түлш ХХК-д тус тус уламжлаад байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 30, 31, 43-р хорооны айл өрхүүдэд сайжруулсан хатуу түлш ашиглах, зуух галлах заавар зөвлөмж, пийшин, зуух, яндангийн аюулгүй байдал, сайжруулсан түлшний зөв хэрэглээтэй холбоотой мэдээ, мэдээллийг биечлэн хүргэх ажлыг 2 удаа зохион байгуулж нийт 57 албан хаагчийг ажиллуулсан.

Дээрх 3 хорооны айл өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах, зуух яндангийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, зөрчил дутагдалгүй болгох зэргийг хангаж ажиллахаар 24 цагийн жижүүрийн хуваарийг батлуулан хуваарийн дагуу ажиллаж байна.

Хандалт

899120
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
125
2634
6897
899120

Таны IP: 3.91.106.44

Нийгмийн сүлжээ