Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын А/72 дугаар "Ажил эрчимжүүлэх тухай" тушаал гарсны дагуу НГЗБА-ы газар Өмчлөлийн хэлтсийн нийт мэргэжилтнүүд, дүүргийн ГЗБА-ы газар өмчлөл хариуцсан мэргэжилтнүүд гэр хороолол бүхий хороодод ажиллаж байна.

Газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд газар өмчлөлийн мэргэжилтнүүд хороодын байранд иргэдийг хүлээн авч газар өмчлөлийн талаар мэдээлэл зөвлөгөөг өгөхөөс гадна газраа өмчлөх боломжтой нэгж талбарын айлуудаар явж зөвлөгөө мэдээлэл өгөх, газар өмчлөх тухай хүсэлт хүлээн авах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа хамтран өмчилсөн иргэдийн хүсэлтийг хүлээн авах, тараах материал, гарын авлагаар хангах зэрэг ажлыг хийж байна.

Хороодод ажиллах явцад иргэдийн өмчлөх хүсэлт гаргаж буй нэгж талбар нь эргэлтийн цэг тэмдэгтийн дагуу баригдаагүй, хашаагаа зөвшөөрөлгүй сунгасан зэрэг асуудлууд тулгарч байгаа бөгөөд газар дээрх зөрчлийг арилгуулахаар зөвлөгөө мэдээлэл өгч зураг засуулах, хашаагаа засаж барих боломжтой иргэдийг газар зохион байгуулагчид материалыг өгч байна.

Мөн ажлын цагаар иргэд гэртээ байх нь бага байгаа тул уртасгасан цагаар болон бямба гаригт газраа өмчлөх боломжтой нэгж талбарын айлуудаар явж зөвлөгөө мэдээлэл өгөх, газар өмчлөх тухай хүсэлт хүлээн авах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа хамтран өмчилсөн иргэдийн хүсэлтийг хүлээн авч байна.

Хандалт

908479
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
69
2876
3147
908479

Таны IP: 3.234.214.113

Нийгмийн сүлжээ