Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXIX хуралдаанд Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт болон 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцууллаа.

Тус хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 91.8% “Үр дүнтэй” хэрэгжүүлсэн гэж дүгнэн, Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа.

Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дараах онцлог ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүнд:

1. “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд Улаанбаатар хотод орон сууцны барилгууд нэг дор ихээр баригдаж буй хотхон, хороолол орчимд газар зохион байгуулалт хийх замаар иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор явган болон авто замыг төлөвлөлтийн дагуу гаргуулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудынхаа санал санаачлага, оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулж, хэрэгжүүлэх;

2. Нийслэлд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын өнгө төрхийг сайжруулах, нийтээрээ ашиглах зориулалт бүхий газруудыг нийтийн эдэлбэр газарт бүртгэн, арчлалт хамгаалалтыг харьяалах дүүргийн Засаг даргад хариуцуулж, ажиллуулах;

3. Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвд энэ онд байгуулсан Газрын биржийн цахим төвөөр дамжуулан иргэд өмчилсөн газраа худалдан борлуулах, газрын барьцаа бүртгүүлэх, иргэд өөрийн газрын мэдээллийг онлайн хэлбэрээр авах, төрийн үйлчилгээг ТҮЦ машинаар дамжуулан түргэн шуурхай авдаг болох, газрын эрхийн нээлттэй цахим дуудлага худалдаанд интернет орчинд хаанаас ч оролцох боломжтой болох зэрэг давуу талуудтай болсон;

4. ГЗБГЗЗГ-ын дарга, НЗД-ын хамтарсан тушаал, захирамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэр дэх газрын зөрчлийг арилгах, кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийн алдаатай мэдээллийг засах, устгах зэргээр газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

5. Хууль зөрчин илүү ашиглаж буй газрын зөрчлийг илрүүлэн арилгах замаар нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэх, нутгийн захиргааны байгууллагуудын дундын мэдээллийн санг баяжуулах болон газрын бүртгэл, мэдээллийг үнэн зөв, ил тод болгох зэрэг чухал ач холбогдолтой ажлуудыг хийж хэрэгжүүлэх юм.

 

Хандалт

908490
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
80
2887
3158
908490

Таны IP: 3.234.214.113

Нийгмийн сүлжээ