Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнгөрсөн баасан гаригт болж энэ оны ажлын гүйцэтгэл, үр дүнгээ хэлэлцэж, ажил хөдөлмөртөө амжилт гаргасан албан хаагчдаа шагнаж урамшууллаа.

2019 онд хийсэн ажлаа нэгтгэн дүгнэхэд бид холбогдох хууль, тогтоомжид заасан чиг үүрэг, төр засгаас дэвшүүлсэн бодлого, шийдвэрийн хүрээнд 2019 оны үйл ажиллагааны үндсэн зорилтоо нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд тусган амжилттай хэрэгжүүлэн ажилласан байна. Эдгээрээс онцгойлон дурдвал:
- Нийтийн эдэлбэр газраар 32 байршлыг тогтоож, батлууллаа
- Газрын биржийн арилжааны мэдээллээр үйлчлэх “Газрын биржийн цахим төв”-ийг байгууллаа
- Газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөг 107,5 хувиар биелүүллээ
- 1047 иргэний газрыг 26.0 тэрбум төгрөгийн нөхөх олговортойгоор, 600 нэгж талбарыг нөхөх олговоргүйгээр чөлөөлж, 5000 гаруй хүүхдийн сургууль, 7500 гаруй хүүхдийн цэцэрлэгийн газрын асуудлыг шийдвэрлэж, 17,5 км авто замын нөлөөлөлд өртсөн нэгж талбаруудыг чөлөөллөө
- 9 дүүргийн хэмжээнд 276 байршилд нийт 464 зөрчлийг арилгаж, иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүллээ
- Газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх аяныг амжилттай зохион байгууллаа
- Нийслэлийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг 91,8 хувьтай буюу "Үр дүнтэй" хэрэгжүүллээ
- Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт амжилттай бэлтгэн, шалгуулж 92,4 хувиар А үнэлэгдсэн зэрэг олон ажлыг үр дүнтэй хэрэгжүүлсэн байна.

Нийт хамт олондоо ажлын амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хандалт

935252
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
83
4659
13911
935252

Таны IP: 35.168.111.191

Нийгмийн сүлжээ