Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэв. Уг асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлай танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт бичил цэцэрлэг, ногоон байгууламжийг шинээр байгуулах, ногоон байгууламж бүхий газруудын арчлалт хамгаалалтыг сайжруулахаар 2019 онд 126 тогтоолоор 32 байршил баталсан байдаг. Нийслэл хотын барилгажилт, нягтрал нэмэгдэж байгаа энэ үед гудамж талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлагыг харгалзан дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газруудаас ирүүлсэн саналыг үндэслэн нэмж 38 байршлын 130 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоохоор болжээ. Тодруулбал, Баянгол дүүрэгт 2 байршилд 0.49 га, Баянзүрх дүүрэгт 10 байршилд 26.69 га, Сонгинохайрхан дүүрэгт 6 байршилд 4.83 га, Сүхбаатар дүүрэгт 3 байршилд 3.6 га, Хан-Уул дүүрэгт 9 байршилд 2.65 га, Чингэлтэй дүүрэгт 8 байршилд 92.2 га газрыг хамруулах аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тусгай хэрэгцээнд авч нийтийн эдэлбэр газарт орсон байршлуудын мэдээллийг тухайн дүүрэг хороодын иргэдэд өгч ажиллах үүргийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгалаа. Зөвлөлийн гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлж, дэмжсэнээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахыг дэмжлээ

Хандалт

1068957
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
102
6618
46397
1068957

Таны IP: 3.231.226.13

Нийгмийн сүлжээ