Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/187 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулагдах бөгөөд интернет орчинд холбогдсон компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан иргэн, хуулийн этгээд хаана байгаагаас үл хамааран байршил харгалзахгүй оролцож, олон шат дамжлагагүй, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:

  • Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/;
  • Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/
  • Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд мессежээр болон имэйлээр мэдэгдэнэ. Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно.

Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн мөнгийг оролцох дуудлага худалдаа тус бүрд тушаана.

Дуудлага худалдааны дэнчин, тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк: Нийслэлийн Төрийн сан
  • Данс: 100200051049
  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
  • Гүйлгээний утга: Дэнчингийн үнэ, НГЗБТ-ний дугаар бичих

Дуудлага худалдааны үнийн саналыг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.

Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, оролцогч тус бүрд газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ.

Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 04 дүгээр сарын 23-ны өдрийн 08:30 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.

 

НГЗБТ-ний дугаар

Дүүрэг

Хороо

Газрын байршил

Зориулалт

Газрын хэмжээ /га/

Дуудлага худалдааны анхны үнэ /төг/

Дэлгэрэнгүй

1

2.3.1.6

Сонгинохайрхан

21

Рашаант өртөөний зүүн талд

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

2.05

53 250 432

Дэлгэрэнгүй

2

2.3.1.9

Сонгинохайрхан

21

Нарийны эх, Хөшигт уулын урд

Аялал жуулчлал

1

44 560 000

Дэлгэрэнгүй

3

2.3.1.22

Сонгинохайрхан

21

Батсүмбэрийн зам дагуу, 347-р зөрлөг

Худалдаа, үйлчилгээ

2

90 896 000

Дэлгэрэнгүй

4

2.3.1.23

Сонгинохайрхан

32

Эмээлт дэд станцын хойд талд

Үйлдвэрлэл

2

89 576 000

Дэлгэрэнгүй

5

2.3.1.25

Хан-Уул

14

Төв аймаг явах зам дагуу, замын урд талд

Шатахуун түгээх станц

0.75

331 024 000

Дэлгэрэнгүй

6

2.3.1.30

Хан-Уул

21

Морингийн гэр хорооллын урд

Орон сууц

0.9

101 445 700

Дэлгэрэнгүй

7

2.3.1.32

Чингэлтэй

12

Хайлаастын овоот толгой дээр

Үүрэн холбооны станц

0.011

2 821 489

Дэлгэрэнгүй

8

2.3.1.33

Чингэлтэй

18

Хайлааст усан сангийн хойд талын толгой дээр

Үүрэн холбооны станц

0.01

1 280 294

Дэлгэрэнгүй

9

2.3.1.34

Чингэлтэй

19

Шарга морьт Даянгийн хойд талын уулан дээр

Үүрэн холбооны станц

0.01

842 214

Дэлгэрэнгүй

10

2.3.1.39

Багануур

3

Мянганы зам дагуу, Хилчин хэсгийн зүүн талд

Худалдаа, үйлчилгээ

1

66 400 000

Дэлгэрэнгүй

11

2.3.1.40

Багахангай

1

Үйлдвэрлэлийн хими 1

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

1.5

9 400 000

Дэлгэрэнгүй

12

2.3.1.45

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

0.5

9 650 000

Дэлгэрэнгүй

НИЙТ

11.731

801 146 129

 

Хандалт

1064298
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
806
1959
41738
1064298

Таны IP: 18.206.187.81

Нийгмийн сүлжээ