Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Өнөөдөр Монгол улсад Газрын харилцааны салбар үүсч хөгжсөний 66 жил, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба байгуулагдсаны 25 жил, Газрын харилцааны ажилтаны өдөр тохиож байна.

Энэ өдрийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба цахимаар тэмдэглэн өнгөрүүллээ. Одоогоос 25 жилийн өмнө Нийслэлийн Газрын алба 30 хүний орон тоотойгоор Улаанбаатар хотын захиргааны Хот төлөвлөлтийн газрын 2 өрөөнд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр найман хэлтэс, есөн дүүргийн Газар зохион байгуулалтын алба, 230 гаруй ажилтан албан хаагчтай болж өргөжин тэлж, цаг хугацаатай уралдан шинэчлэгдэж, хөгжин дэвшсээр 25 жилийн ойн босгыг алхаж байна. НГЗБА-ны дарга А.Энхманлай, 25 жил гэдэг хүний амьдралаар тооцвол идэр залуухан нас.Өнгөрсөн хугацаанд газрын харилцааны шинэтгэлийг зөв, зохистой зохион байгуулан нийслэл хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулан мэргэжлийн өндөр ур чадвар, тэсвэр, тэвчээр, сэтгэл, зүтгэлээ зориулан ажилласан үе үеийн албан хаагч та бүхний хүчин чармайлтаар нийслэлийн Засаг даргын дэргэдэх хүчирхэг агентлаг болон хөгжиж ирснийг энэ мөчид нүүр бардам хэлж байгаадаа баяртай байхын зэрэгцээ албан хаагч та бүхнээрээ бахархаж байна. Цаашид хуулийг чанд баримталж, төрийн ажил, үйлчилгээг иргэд, байгууллагад шуурхай, чанартай хүргэж, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж, хамтдаа урагшилна гэдэгт итгэлтэй байна. Газрын харилцааны ажилтаны өдрийн мэндийг нийт албан хаагч, ажилчид болон газрын харилцааны салбарыг хөгжүүлэхэд сэтгэл, зүтгэл, хүч хөдөлмөр, оюунаа зориулсан үе үеийн ажиллагсад, ахмад үеийнхэндээ хүргэе гэлээ.

Хандалт

1072259
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
1061
2825
2825
1072259

Таны IP: 3.235.172.213

Нийгмийн сүлжээ