Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

2020 онд нийслэлд бүртгэлтэй иргэдэд эзэмшиж буй газрыг нь өмчлүүлэх зорилгоор нийслэл хотын суурьшлын бүсэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшиж буй 9 дүүргийн 141 байршлын 2115 иргэний 119.41га газрыг өмчлүүлэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 29/33 дугаар тогтоолыг Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлагдсан.

Батлагдсан төлөвлөгөөний дагуу 2020 оны 5 дугаар сард Газар өмчлөлийн шийдвэрийн төслийг бэлтгэх Ажлын хэсэг 6 удаа хуралдаж эзэмшиж буй хашааны газраа өмчлөх хүсэлт ирүүлсэн 719 иргэний хүсэлтийг хэлэлцэн 638 нэгж талбарыг мөн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн бүсэд газар эзэмшиж буй 91 иргэний хүсэлтийг хэлэлцэн 59 нэгж талбарыг, нийт 697 нэгж талбарыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хот байгуулалт дахин төлөвлөлтийн хүрээнд өмчилж буй газраа эдийн засгийн эргэлтэнд оруулан барилгажуулсаны үндсэн дээр газар өмчлөх эрхээ дуусгавар болгуулах тухай 88 иргэний хүсэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 4 удаагийн захирамжаар газар өмчлөх эрхийг нь дуусгавар болгоод байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19.1.2-т заасны дагуу  2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө өмчлүүлсэн газрыг тухайн гэр бүлийн аль нэг гишүүнд өмчлүүлж, бусад гишүүдэд газрыг хууль тогтоомжид заасны дагуу нэг удаа үнэгүй өмчлөх эрхийг нээж өгөх ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжаар 147 өрхийн 298 иргэний нэг удаа үнэ төлбөргүй өмчлөх эрхийг нээж өгөөд байна.

Хандалт

1188335
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
519
2815
13755
1188335

Таны IP: 34.200.226.179

Нийгмийн сүлжээ