Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлайг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар 2022 онд тохиох Монгол улс болон Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосоны 50 жилийн ойг угтан, хамтын ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээний талаар ярилцаж санал бодлоо солилцлоо. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /хуучин нэрээр Нийслэлийн газрын алба/ 2004 оноос “Монгол Японы найрамдлын төв”-ийн гишүүн байгууллагаар элсэн, соёл боловсрол, нийгмийн чиглэлийн цөөнгүй арга хэмжээг амжилттай зохион явуулжээ. Тус уулзалтаар Элчин сайд Кобаяши Хироюки, Хокайда мужтай нөхөрсөг хамтын ажиллагааг эхлүүлэх, “Бөхийн өргөө”-ний уулзвараас хойшоо Имарт худалдааны төв хүртэл үргэлжлэх “Токиогийн гудамж”-ийг тохижуулах. Мөн Токиогийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулах, газрын харилцаа, менежмент, кадастрын чиглэлээр цахим сургалт зохион байгуулах, 2016 оноос хойш зогсонги байсан хамтын ажиллагааг сэргээх, тогтворжуулах зэрэг саналыг тавилаа. НГЗБА-ны дарга А.Энхманлай: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба Япон улсын засгийн газраас хэрэгжүүлсэн олон төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллаж, газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгэсээр ирсэн. Тухайлбал Нарны гүүр, Нарны зам, ЭМШУҮИС-ийн харьяа “Монгол-Японы сургалтын эмнэлэг” зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүдээс дурьдаж болно. Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх байдлаар хязгаарлагдаж байсан бидний хамтын ажиллагаа, илүү ойртож, илүү нөхөрсөг, албан ёсны ахисан түвшинд ирж байгаад баяртай байна. Ой угтсан арга хэмжээний хүрээнд нийслэл хотод өнгө үзэмжтэй цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг баяртай хүлээн авч байна. Уулзалтаар хэд хэдэн байршлыг санал болгож ярилцлаа. Бидний зүгээс эдгээр байршилууд дээр судалж үзээд, хурдан шийдвэрлэх болно. Мөн цахим сургалтын тухайд ойрын үед хэрэгжүүлэх болно гэлээ. Хоёр орны дипломат харилцаа 1990 оныг хүртэлх хугацаанд нийгмийн байдал, үзэл суртлын ялгаанаас үүдэн дорвитой хөгжих боломж хязгаарлагдмал байсан ч 1997 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан хөгжиж, өнөөдөр стратегийн түншлэлийн хэмжээнд хүрч олон шинэ шатыг ахижээ.

Хандалт

1188323
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
507
2803
13743
1188323

Таны IP: 34.200.226.179

Нийгмийн сүлжээ