Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/187 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулагдах бөгөөд интернет орчинд холбогдсон компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан иргэн, хуулийн этгээд хаана байгаагаас үл хамааран байршил харгалзахгүй оролцож, олон шат дамжлагагүй, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой.


Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:

  • Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/;
  • Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/
  • Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд мессежээр болон имэйлээр мэдэгдэнэ.

Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно.
Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн мөнгийг оролцох дуудлага худалдаа тус бүрд тушаана.
Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк:    Нийслэлийн Төрийн сан
  • Данс:    100200051049
  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
  • Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код эсвэл НГЗБТ-ний дугаар

Дуудлага худалдааны үнийн саналыг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.
Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, оролцогч тус бүрд газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ.
Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 06 дугаар сарын 17-ны өдрийн 08:30 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.

Газрын байршлын талаарх болон бусад мэдээллийг WWW.MLE.MN болон WWW.LAND.UB.GOV.MN цахим хуудсанд хандан үзнэ үү.

НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА
Холбоо барих утас: 7777-1285, 315712, 89050093

 

НГЗБТ-ний дугаар

Зарын код

Дүүрэг

Хороо

Газрын байршил

Зориулалт

Газрын хэмжээ /га/ 

Дуудлага худалдааны анхны үнэ нийт /төг/

Дэлгэрэнгүй

1

2.3.1.4

#2020-4656

Баянзүрх

20

Хуандайн аманд

Аялал жуулчлал

2

88’720’000

Дэлгэрэнгүй

2

2.3.1.6

#2020-4658

Сонгинохайрхан

21

Рашаант өртөөний зүүн талд

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

2.05

53’250’432

Дэлгэрэнгүй

3

2.3.1.15

#2020-4660

Сонгинохайрхан

21

Ар Шижирийн аманд

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

0.5

13’648’000

Дэлгэрэнгүй

4

2.3.1.16

#2020-4661

Сонгинохайрхан

21

Ар Шижирийн аманд

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

0.5

13’648’000

Дэлгэрэнгүй

5

2.3.1.21

#2020-4662

Сонгинохайрхан

21

Батсүмбэрийн зам дагуу, 347-р зөрлөг

Шатахуун түгээх станц

0.5

115’400’000

Дэлгэрэнгүй

2.3.1.21

#2020-4663

Сонгинохайрхан

Батсүмбэрийн зам дагуу, 347-р зөрлөг

Худалдаа, үйлчилгээ

1.5

68’072’000

Дэлгэрэнгүй

6

2.3.1.26

#2020-4664

Хан-Уул

14

Төв аймаг явах зам дагуу, замын хойд талд

Шатахуун түгээх станц

0.5

220’816’000

Дэлгэрэнгүй

7

2.3.1.27

#2020-4666

Хан-Уул

21

Морингийн гэр хорооллын урд

Орон сууц

1.5

168’809’500

Дэлгэрэнгүй

8

2.3.1.36

#2020-4667

Багануур

3

Мянганы зам дагуу, Хилчин хэсгийн зүүн талд

Худалдаа, үйлчилгээ

2

132’400’000

Дэлгэрэнгүй

9

2.3.1.40

#2020-4669

Багахангай

1

Үйлдвэрлэлийн хими 1

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

1.5

9’400’000

Дэлгэрэнгүй

10

2.3.1.42

#2020-4670

Налайх

3

Төв аймаг орох зам дагуу

Худалдаа, үйлчилгээ

0.5

23’500’000

Дэлгэрэнгүй

11

2.3.1.45

#2020-4671

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

0.5

9’650’000

Дэлгэрэнгүй

НИЙТ

13.55

917’313’932

 

Хандалт

1188358
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
542
2838
13778
1188358

Таны IP: 34.200.226.179

Нийгмийн сүлжээ