Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Баянзүрх дүүргийн 27-р хороонд удахгүй нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх барилга ашиглалтанд орно. Нэг давхартаа 150 м2, гурван давхар бүхий байгууламжийг ердөө гурван айлын газрыг нөхөх олговортойгоор чөлөөлсөнөөр баригдах боломжтой болжээ.

Тун удахгүй Баянзүрх дүүргийн 27, 21, 4, 2 дугаар хорооны 70 гаруй мянган иргэн Дүнжингараваас л авдаг байсан төрийн бүх үйлчилгээг гэрийнхээ хажуухнаас авах боломж бүрдэж байгаа юм. БЗД-ийн 27-р хорооны зохион байгуулагч А.Мөнхсайхан: Манай хороо 13 мянган хүн амтай. 30 гаруй хувь ахмад настанууд байдаг. Багагүй хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг. Нийслэлийн газар зохион байгууллатын албанаас газар чөлөөлөлтийн асуудлаар ирж судалгаа хийхэд хамт явсан. Газраа нөхөх олговортойгоор чөлөөлсөн иргэд, сэтгэл хангалуун байгаа. Газрын үнэлгээ бодитойгоос гадна хороондоо хэрэгтэй үйлчилгээг нэвтрүүлэх боломж олгож байгаадаа баяртай байгаа гэлээ. Хорооны иргэд удахгүй ашиглалтанд орох нэг цэгийн үйлчилгээний барилга доод давхартаа ахмадуудад зориулсан эрүүл мэндийн үйлчилгээ байгаа гэж үнэн үү хэмээн асууж байлаа. Энэ асуултанд ДМТМ трейд ХХК-ийн барилгын инженер Р.Мягмардаш:Нэг цэгийн үйлчилгээний барилга нь доод давхартаа ахмадуудад зориулсан сэргээн засах клиник, хямдралтай эмийн сан, ариун цэврийн өрөө, цахилгаан болон сантехникийн өрөөнүүдтэй. Хоёрдугаар давхартаа банкны салбараас гадна бэлэн мөнгөний машин, иргэдэд үйлчлэх тохь тухтай заал, төрийн бусад үйлчилгээг үзүүлэх хэсгүүд байна. Харин дээд давхарт хурал зөвөлгөөн, сургалт явуулах танхим, болон төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлэх бусад хэсгүүд байрлах болно гэлээ.

Хандалт

1134857
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
1044
2274
11248
1134857

Таны IP: 34.200.218.187

Нийгмийн сүлжээ