Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай асуудлыг хэлэлцлээ. НГЗБА-ны дарга А.Энхманлай улсын тусгай хэрэгцээнд авах гурван байршлыг танилцууллаа.

Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 32 хороо, Хан-Уул дүүргийн 10,12,13 хорооны нутаг дэвсгэрт орших 746 га газрыг Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийн газар доорх гүний худгууд болон дэвшилтэт технологи бүхий гүний ус цэвэршүүлэх байгууламжийн зориулалтаар, Сонгинохайрхан дүүргийн 20,32-р хорооны нутаг дэвсгэрт орших 43,6 га ус цэвэршүүлэх үйлдвэр барих газрыг “Туул-Сонгино Усны нөөцийн цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэх зориулалтаар, Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн ажиглалтын талбайн зориулалтаар Багануур дүүргийн 1 хорооны 0,12 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай байсан. Зөвлөлийн гишүүд тус асуудлыг хэлэлцэж дэмжсэнээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд танилцуулж, шийдвэрлүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт Нийслэлийн Засаг дарга үүрэг болголоо.

Хандалт

1188307
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
491
2787
13727
1188307

Таны IP: 34.200.226.179

Нийгмийн сүлжээ