Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

НГЗБА-ны Газар чөлөөлөх хэлтсээс СХД 28 хороонд баригдах 150 хүүхдийн улсын цэцэрлэг барих газрын нөлөөлөлд өртсөн 8 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлөх зөвшилцлийг хийж дуусгалаа. Бараг уулын орой дээр энгэр даган оршдог энэ хороо 7823 хүн амтай, сургууль цэцэрлэгийн насны 2100 хүүхэдтэй. Шилжих хөдөлгөөн ихтэй байдгаас болж сургууль цэцэрлэгийн эрэлт нэмэгдсээр байгаа гэнэ ээ. СХД-ийн 28 хорооны хэсгийн ахлагч Б.Одгэрэл: Манай хороо өндөрлөг газар оршдог. Уулын өгсүүр зам өвөлдөө халтиргаа гулгаа үүсч явахад хүндрэлтэй болдог байсан.

Бага насны хүүхдүүд ахуйн болон авто машины осолд орж гэмтэж бэртэх, нарийн зам дээр түгжирдэг. Том жижиггүй цэцэрлэг, сургууль ажлаасаа хоцорч, асуудал багагүй байсан. Ер нь гэр хороололд амьдарч байгаа иргэдийн хувьд сургууль цэцэрлэг хүрэлцээтэй, зам харилцаа сайжираад ирэхэд л амьдралын нөхцөл хэд дахин дээшлээд ирдэг. Манай хороонд зөвхөн сургууль цэцэрлэг барих газрыг чөлөөлөөд зогсохгүй хороолол дунд тавигдах хатуу хучилттай замын трассын нөлөөлөлд өртсөн газрыг хурдан шуурхай чөлөөлж өгсөнөөр, бүтээн байгуулалт хийгдсэн. Олон машин хөлхөх энэ орчин үргэлж тоос, шороотой. Зундаа шалбааг тогтсон ийм л зам байсан. Өнөөдөр энэ замаар бид хурдан шуурхай зорчин ажлаа амжуулж байгаадаа баяртай байна.

Хандалт

1188330
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
514
2810
13750
1188330

Таны IP: 34.200.226.179

Нийгмийн сүлжээ