Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Төслийн хүрээнд баригдах түүхий ус дамжуулах шугам хоолойн трассын дагуу нөлөөлөлд өртсөн нэгж талбарын нүүлгэн шилжүүлэх судалгааны ажил эхлээд байна. 18,7км авто замын трассын дагуу тавигдах шугам сүлжээг барьж байгуулахад нийтдээ 46 нэгж талбарыг чөлөөлөх юм.

Мянганы сорилтын сангийн Ус хангамжийг сайжруулах төслийн нүүлгэн шилжүүлэлтийн судалгааны багийн ахлагч Б.Гантулга: МСС-гаас Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах чиглэлээр цогц хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь хотын баруун талын суурьшлын бүсэд амьдарч байгаа хүн амыг бүхэлд нь эрдэсжүүлж цэвэршүүлсэн ундны цэвэр усаар хангах нано технолги дээр суурилсан инженерийн шугам сүлжээ байгуулах төсөл юм. Өнөөдөр НГЗБА-ны удирдлага, холбогдох хэлтсийн мэргэжилтэнүүдтэй уулзаж, нөлөөлөлд өртөж байгаа нэгж талбар, газар чөлөөлөх асуудлаар санал солилцон судалгааны ажлын явцыг танилцуулж байна гэлээ.

НГЗБА-ны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Д.Энхтөр: Энэ онд нийслэл хотын хэмжээнд дэд бүтцийн чиглэлээр 194 төсөл хэрэгжиж, газар чөлөөлөлтийн ажил эрчимтэй өрнөж байна. Үүн дээр нэмээд "Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах төсөл"-тэй холбоотой газар чөлөөлөлтийн ажил орж ирж байна. Хотын хүн амын ундны цэвэр усны хангамжийг сайжруулах энэхүү төсөл нь бол ач холбогдол болон хамрах хүрээний хувьд маш үнэ цэнтэй төсөл. 350 сая долларын санхүүжилттэй, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа тус төслийн газар чөлөөлөх ажлын хээрийн судалгааг яаралтай эхлүүлсэн. Аль болох хуулийн хүрээнд хурдан шуурхай гүйцэтгэж ажиллана гэлээ.

Хандалт

1188342
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
526
2822
13762
1188342

Таны IP: 34.200.226.179

Нийгмийн сүлжээ