Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10/08 дугаар тогтоолоор нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлт өөрчлөлтөд тусгагдсан Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тахилт орчимд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 0.5 га газар, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Морингийн гэр хороолол орчимд орон сууцны зориулалтаар 3.0 га газрыг нийслэлийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/947 дугаар захирамжаар танхим болон цахим хэлбэрээр дуудлага худалдааг нээлттэй зохион байгуулахаар шийдвэрлэсэн боловч тус байршил нь Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт олон нийт ажил хэргийн газар зохион байгуулалтын бүс, зам болон инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст байхаар төлөвлөгдсөн байна.

Иймд дээрх хоёр байршилд дуудлага худалдаа зохион байгуулах боломжгүй болсон тул Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоол болон Хот байгуулалт, хөгжлийн газраас ирүүлсэн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 07/3051 тоот албан бичгийг үндэслэн газрын биржийн цахим систем /www.mle.mn/-д бүртгэгдсэн 2020-5017, 2020-5046 дугаар бүхий дуудлага худалдааны хоёр байршлын зарыг цуцалсан болно.

Хандалт

1188284
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
468
2764
13704
1188284

Таны IP: 34.200.226.179

Нийгмийн сүлжээ