Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Нийслэлийн удирдах ажилтнуудын улиралд нэг удаа зохион байгуулдаг өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо.

Зөвлөгөөний үеэр нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/322 дугаар захирамжийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээллийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцууллаа.

Хашаа хайс нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийт 102 байршилд газар чөлөөлөхөөр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Чингэлтэйд 14, Баянголд 21, Баянзүрхт 16, Сүхбаатарт 16, Хан-Уулд 3, Сонгинохайрханд 13 нийт 83 байршилд газар чөлөөлөх ажлыг хийгээд байна.

Цаашид хашаа, хайс чөлөөлөх ажлын хүрээнд өмчийн газруудыг бүртгэлжүүлж, хамгаалалтад авах, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын хүрээнд гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулж хийх, иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах гэрээ буюу эрх зүйн бичиг баримтыг шинэчлэн өөрчлөх, иргэн, хуулийн этгээд, олон нийтэд мэдээллийг хүртээмжтэй, нээлттэй хүргэж, тэдний оролцоог ханган, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлж ажиллахад чиглүүлж ажиллахаар төлөвлөөд байна.

Хандалт

884933
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
404
969
6901
884933

Таны IP: 3.94.202.88

Нийгмийн сүлжээ