Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

“Нийтийн эдэлбэр газар”-ын хил заагийг
шинэчлэн тогтоон бүртгэлжүүлж, хараа хяналтыг сайжруулан
ажиллана.
Өнөөдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал боллоо. Уг хурлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай” төслийг танилцуулан батлагдлаа.


Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор 54 байршлын 25104,64га газар, 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар тогтоолоор 32 байршлын 34,8 га газар, нийт 86 байршилд эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглосон боловч зарим байршлуудад нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон, бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн байна. Энэ нь уг байршлуудын хил зааг, эргэлтийн солбицлыг баталгаажуулаагүй, нийслэлийн газрын мэдээллийн санд бүртгээгүй, холбогдох байгууллагад хариуцуулаагүй, ашиглалтын байдалд тавих хяналт сул байсантай холбоотой юм Тиймээс өнөөдрийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаар Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгын хүрээнд иргэдийн аюулгүй, амар тайван амарч, зугаалж чадахуйц, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө дурсгал, урлагийн бүтээл бүхий байгууламжтай ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн 32 байршлыг “Нийтийн эдэлбэр газар”-т хамааруулан тогтоож, нийтээр ашиглах, цаашид бусдын эзэмшил, ашиглалтад олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглож шийдвэрлэлээ.

Хандалт

913104
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
306
2891
7772
913104

Таны IP: 100.26.176.182

Нийгмийн сүлжээ