Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг нийтэд таниулах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын алсын хараа, эрхэм зорилгыг тогтоох, тэргүүлэх чиглэлийг эрэмбэлэх, орон зайн мэдээллийн үндэсний хөгжлийн стратегийг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулах зорилгоор “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ ХАНГАХАД ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, АЧ ХОЛБОГДОЛ” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна.

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, нийслэлчүүдийн нэрлэдгээр “13 дугаар хорооллын гурван өндөр”-ийн урд ногоон байгууламж бүхий талбайд авто зогсоолын зориулалтаар 2000м2 газрыг 2016 оны 6 дугаар сард БЗД-ийн ЗДТГ-т олгосон байсныг нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжаар хүчингүй болголоо.

Улаанбаатар хот дэлхийн хотуудаас хамгийн залуу иргэдтэй, метрополитан хотын тоонд зүй ёсоор багтдаг. Өөрөөр хэлбэл, 800 гаруй мянган өрх, 1.3 сая иргэнтэй энэ их айлын хүн ам цаг, минут тутамд өсч буй. Хүн ам тогтвортой өсөх нь эдийн засаг, нийгмийн үзүүлэлтэд эерэгээр нөлөөлдөг ч үүнийг дагасан сөрөг үзэгдэл манай улсад гарах болсон нь сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал юм.

Нийслэлийн Газрын албанаас “Газар өмчлөл” ажил танилцуулах өдөрлөгийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цагаас 15 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун Улаанбаатар хотод эрчим хүчний бие даасан хотхон байгуулах төслийн багийн төлөөлөгчид болох БНСУ-ын Кёнсанбүг мужийн Төрийн захиргаа эрхэлсэн орлогч дарга Юн Жун Жин, БНСУ-ын Эрчим хүчний агентлагийн Дэгү Кёнбүг бүсийн төвийн захирал Пак Бён Чүн, Сэхан Энержи компанийн захирал Квон Ён Ху болон бусад төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

НЗД-ын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/770 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлаж байна.

Энэ оны төсөвт 39 байршилд сургууль цэцэрлэг барих хөрөнгө батлагдаж, газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн ажил 91 хувьтай байна. 

Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх төслийн нээлтийн арга хэмжээ  өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо.

Нийслэлийн нутаг дэвсгэрт “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ” эрчимтэй явагдаж байна. Өчигдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн зуслангийн бүсэд орц, гарц гаргаж, зөрчил арилгах ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг нийслэл хотод хийгдэж байгаа зам гүүрийн бүтээн байгуулалтын ажлын явцад хяналт тавьж шалгалт хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж гаргаж байсан билээ.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд газар эзэмшигч иргэдийн оролцоотой газар зохион байгуулалт хийж орц, гарц гаргах, зөрчил арилгах замаар эзэмшиж буй газрыг нь өмчлүүлэх зорилгоор өдөрлөг зохион байгууллаа.

Хандалт

899181
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
186
2695
6958
899181

Таны IP: 3.91.106.44

Нийгмийн сүлжээ