Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

 Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн Авто замын газрын удирдлагууд өргөтгөн  шинэчлэл хийгдэж  буй  авто замуудын  ажилтай танилцлааАжлын хэсэг Зайсангийн гудамж, Богд Жавзандамбын гудамжны уулзвар, авто замын өргөтгөл, Өгөөж Чихэр Боов ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил, Яармагийн гүүрийн олон төвшний огтлолцол, Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 4, 19, 20, 27-р хорооны нутаг дэвсгэр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Богдхан уулын байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газарт иргэд, аялагчид, жуулчдад зориулан автомашин, дугуйны зогсоол, стандартад нийцсэн хогийн цэг зэргийг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Богдхан уулын тус байгалийн цогцолбор газарт газар эзэмшиж байсан “Энигма” компанийн 42 га газраас 3 га-г нь чөлөөлөх шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандаад байгаа.

Нийслэлд бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна. 2017 оны Газар Зохион Байгуулалтын төлөвлөгөөнд Нийслэлийн Авто  Замын Хөгжлийн газраас санал болгосон 37  авто зам, замын байгууламж, гүүрэн гарц, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамжаар Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх замуудыг холбох замаар авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулах төслийн хүрээнд 25 авто зам, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газраас инженерийн шугам сүлжээ, цэвэр, бохир, дулааны шугам, шугамын өргөтгөл, үерийн хамгаалалтын барилга байгууламж, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих 33, мөн 2016 оноос он дамжин хэрэгжиж байгаа 10 төсөл хөтөлбөр зэрэг нийт 105 бүтээн байгуулалтын ажил тусгагдсан.

Тулгар төрийн 2226, их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй салбар бүрдээ олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг өнөөдөр төрийн дээд одон медалиар шагналаа.

Хүүхдийн тоглоомын талбайд хорооны цогцолбор барилга барихаар газар олгож, барилгын ажил эхлүүлээд байсныг нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 16 өдрийн А/448 захирамжаар хүчингүй болгож, газрыг нөхөн сэргээх ажлыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа билээ.

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын хоорондын 1949 онд хийсэн хэлэлцээрийн дагуу Манай улсын Засгийн газар Улаанбаатар төмөр замын обьектуудын газрыг баталгаажуулах үүрэг хүлээсэн байдаг.

Баянгол дүүргийн 16-р хороо Гандангийн Орхоны 2, 3, 4 дүгээр гудамжны айлуудын суурин дээр “Аялал жуулчлалын цогцолбор гудамж” төслийн шав тавих арга хэмжээ өнөөдөр боллоо.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг тус тус үндэслэн:

Иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Түр оршин суух 1000 айлын орон сууц” буюу "Ногоон нуур" орон сууцны барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших эрхийн дуудлага худалдааг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, орон сууцны 24 дүгээр байрны баруун урд талд байрлах хүүхдийн тоглоомын талбайн газар дээр тус дүүргийн 2 дугаар хорооны цогцолбор барилга барихаар 2014 онд газар олгож, сарын өмнөөс барилгын ажлыг эхлүүлээд байсан.

Хандалт

1192551
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
48
2802
17971
1192551

Таны IP: 3.89.87.12

Нийгмийн сүлжээ