Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Өнөөдөр хотын бөөгнөрөл дээд цэгтээ хүрчээ. Нэг машин байтугай, хоёр хүн зөрөх зай үлдээхгүй хашаа, хайс хатгаж нийтийн талбай гэх зүйлгүй боллоо. Энэ байдал зөвхөн нэг л хүний эрх ашигт нийцэж байгаа болохоос бусдын эрх ашигт харшилж байгаа юм. Хот яагаад ийм болчихов.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/407 тоот захирамжаар Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Улс, орон нутгийн төсвийн санхүүжилт, хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл арга хэмжээний барилга байгууламж, замын ажлын нөлөөлөлд өртсөн аж ахуй нэгж, байгууллага, иргэний газар өмчлөх, эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийх үнэлгээчнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан.

Багахангай дүүргийн Газрын албанаас дүүргийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсан нийт 2 байршилд Сэргээгдэх эрчим хүч, болон Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн төсөл сонгон шалгаруулалт зарлаж байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй хаасан авто зам, явган хүний замыг чөлөөлөх, орц гарцыг нээх” ажил эрчимтэй явагдаж байна.

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн 4 дэх салбар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, “Оргил 6 буудал” худалдаа, үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт нээлтээ хийлээ.
Тус нэгдсэн төв нь хотын төвөөс 4,8 км зайтай, гаднаа 81 автомашины зогсоолтой, дотроо сургалтын өрөө, банк, нотариат, угтах үйлчилгээ, хүлээлгийн хэсэг үйлчилгээний цонхнууд бүхий 334 м2 талбайтай, иргэдэд нутгийн захиргааны 19 байгууллагын 272 төрлийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд өдөрт 1220 гаруй үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай юм.

Багахангай дүүргийн Газрын албанаас дүүргийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсан нийт 4 байршилд газар эзэмшүүлэх эрхийн дуудлага зарлаж байна. Дуудлага худалдаа: 2017 оны 07 сарын 05 Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд 14 цагт зохион байгуулагдна.

Газрын харилцаатай холбоотой үйл ажиллагааны төлөвлөгөөг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад танилцуулах, сурталчлах, санал хүсэлт хүлээн авах, шууд үйлчилгээ үзүүлэх зорилгоор Барилга, Хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газар, нийслэлийн Газрын алба болон газрын харилцааны салбарын бусад байгууллагууд хамтран 2017 оны 06 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Ажил танилцуулах өдөрлөг”-ийг зохион байгуулах гэж байна.

Барилгын салбар болон Нийслэлийн төлөөллүүд Бугат хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлын үйл явц, дахин төлөвлөлтийг хийхдээ нүүлгэн шилжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулсан, шинээр байгуулсан хот тохижилтын ажилтай танилцлаа.

Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг нийслэлээс зохион байгуулж байгаа билээ.

Газар өмчлөлийн шийдвэрийн төслийг боловсруулах ажлын хэсгийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар 392 иргэний газар өмчлөлийн хүсэлтийг хэлэлцэж хянан нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлэхээр өргөн бариад байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн А/385 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 8 иргэнд, Баянзүрх дүүргийн 51 иргэнд, Сүхбаатар дүүргийн 17 иргэнд,Чингэлтэй дүүргийн 21 иргэнд, Хан-Уул дүүргийн 25 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 179 иргэнд, Налайх дүүргийн 11 иргэнд, Багануур дүүргийн 8 иргэнд, Багахангай дүүргийн 6 иргэнд нийт 326 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ. Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран газар өмчилсөн 138 өрхийн 383 иргэний дахин газар өмчлөх эрхийг нээж өглөө.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн А/355 дугаар захирамжаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн бүсэд газар эзэмшиж байсан 63 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ.

Хандалт

1192542
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
39
2793
17962
1192542

Таны IP: 3.89.87.12

Нийгмийн сүлжээ