Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Нийслэлийн Газрын албанаас нийт албан хаагчдын 3-16 насны хүүхэд багачуудыг дунд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан өөрийн мөрөөдлийн хотоо төсөөлөн зурах гар зургийн уралдаан зарлаж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон нийслэлийн Газрын дарга Э.Болорчулуун, орлогч дарга Б.Загдсамбар нар 2017 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлын явц болон газар чөлөөлөлтийн байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

Монгол Улсын Ерөнхий Сайдын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 107 дугаар захирамж, Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 487 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/541 дүгээр захирамж,  Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 228 дугаар тушаалыг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн 8,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар-Хөшигийн хөндийн чиглэлийн 33км хурдны авто замын трасс батлагдаж, гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тиэсижү Сивил Инженеринг групп” шалгарч авто замын ажил эхлээд байна.

Нийслэлийн засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн А/18 дугаар тоот захирамжаараа Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хил хязгаарыг баталсан. Уг захирамжийн дагуу нийслэлийн Газрын албанаас Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хил хязгаарын эргэлтийн цэгийг тогтоож, шаардлагатай тэмдэглэгээний тоог нарийвчлан гаргахаар хээрийн судалгааг хийж байна.

Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах  үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах зорилгоор газрын зөрчил арилгах ажлууд зохион байгуулагдаж байна.

Зорилго:

Улаанбаатар хотод баригдах барилга, автозам, инженерийн шугам сүлжээний газрыг чөлөөлж, холбогдох газруудад хүлээлгэж өгөх болон нөлөөлөлд өртсөн газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгчидтэй гэрээ байгуулах, газрыг чөлөөлөх, нөхөх олговор олгох, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулах.

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд нийслэлийн Газрын албаны албан хаагчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 ширхэг хайлас мод тарилаа. Байгаль орчноо нөхөн сэргээх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлст гар бие оролцож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийслэлийн Газрын албаны нэрэмжит төгөл бий болгохоор зорьж байгаа юм.

Нийслэлийн Газрын албаны дэргэдэх “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурал 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр боллоо.  Уг хурлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, бусдад шилжүүлэх тухай 114 хүсэлтийг хэлэлцсэнээс 97 хүсэлт дэмжигдэж, 19 хүсэлт тодорхой асуудлаар судалж, тодруулахаар шаардлагатай учраас хойшлуулав.

Ойн тухай хууль болон Монгол Улсын ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор манай байгууллагын хамт олон 5 дугаар сарын 13-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, байгууллагын нэрэмжит ногоон төгөл бий болгохоор төлөвлөөд байна.

Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах  үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах зорилгоор “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд нийслэлийн Газрын албанаас төвийн 6 дүүргийн хэмжээнд явган хүний зам, авто зам хаасан буюу орц гарц, авто машины болон явган хүний зам хаасан хаалт, хашаа, саадыг чөлөөлөх 129 байршил судалгааг гарган шаардах хуудас өгч, газар чөлөөлөх ажлыг хийж байна.

Газрын мэдээллийн технологийн хэлтэс нь нийслэлийн хэмжээнд газартай холбоотой орон зайн болон орон зайн бус өгөгдлийг бүрдүүлэх, шинэчлэн баяжуулах, эрх бүхий холбогдох байгууллагуудыг газрын кадастрын талаарх мэдээ тайлангаар хангах, газрын харилцааны болон цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээллийг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, албаны үйл ажиллагаанд шинээр нэвтэрч буй програм хангамж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж ажиллаж байна.

Газрын харилцааны ажилтны өдөрт  зориулсан “Газрын харилцаа 2017” эрдэм шинжилгээний хурал ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд боллоо.  Уг хуралд нийслэлийн Газрын албаны Газрын менежмент төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ж. Мөнхзул “Нийслэлийн нутаг дэвсгэрийн газар зохион байгуулалтын төлөвлөлтийн асуудал” сэдвээр, Газрын мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтэн Д.Энхмаа “Хотын барилгажсан хорооллын газар ашиглалтад хийсэн дүн шинжилгээ” сэдвээр тус  тус илтгэл тавилаа.

Хандалт

1192565
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
62
2816
17985
1192565

Таны IP: 3.89.87.12

Нийгмийн сүлжээ