Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Танилцуулга

Налайх дүүрэг нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн сумдуудтай хиллэн 68.7 мянган га нутаг дэвсгэрийг хамран оршдог.

Налайх дүүргийн газрын нэгдмэл сан нийт 68764 га байна. Үүнээс:

Хөдөө аж ахуйн газар - 21762.95 га буюу 31.65 хувь

Хот тосгон бусад суурины газар - 11840.1 га буюу 17.2 хувь

Зам, шугам сүлжээний газар -1030.53 га буюу 1.5 хувь

Ойн сан бүхий газар -1678.5 га буюу 2.44 хувь

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд хог цэвэрлэгээний аян өрнүүлсэн. Цэвэрлэгээнд 3497 ажилтан, албан хаагч оролцож, 388417 ам метр хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, үерийн далан шуудуун хогийг цэвэрлэлээ. Иргэд аж ахуйн нэгжүүд сайн оролцсон.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр захирамж гаргаж, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах зорилгоор гаргасан энэхүү захирамжаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил өглөө 08.00 цагаас эхлэхээр болж байна. Хотын даргын гаргасан захирамж энэ сарын 15-ны өдрөөс эхэлж, ирэх аравдугаар сарын 1-ны өдрийг хүртэл хэрэгжих юм гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сонгинохайрхан дүүрэг нь 1992 онд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгжийн тухай хуулийн дагуу тухайн үеийн Октябрийн районоос өрх тусгаарлан байгуулагдсан. Тус дүүрэг нь 32 хороо 120005.2 га нутаг дэвсгэртэй, 307224 мянган хүн амтай, 82895 өрхтэй.

Дүүргийн газрын нэгдмэл сангийн ангилал

Газрын нэгдмэл сангийн нийт 12000.5 га

Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухааны академи, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн хамтран газрын харилцааны салбарын мэргэжилтнүүд болон эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулиудийн багш, сурагчдийн судалгааны ажлыг олон нийтэд таниулах, олны хүртээл болгох, харилцан туршлага солилцох зорилгоор “Газрын харилцаа-2017” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гэж байна.

Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар, Нийслэлийн Газрын алба “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төсөлтэй хамтран “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг угтаж судлаачид болон их, дээд сургуулиудын багш, оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг шилдэг эссэ, илтгэл шалгаруулах уралдааныг зарлаж байна.

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Хан-Уул дүүргийн иргэд та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилж байна.
Тус дүүрэг нь 48466 га нутаг дэвсгэртэй, 159465 мянган хүн амтай, 16 хороотой, нийт өрхийн 53.0 хувь нь орон сууцанд, 47.0 хувь нь гэр хороололд амьдарч байгаа бөгөөд 2017 онд Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, газрын зөрчил маргаангүй дүүрэг болох зорилт тавин нийслэл, дүүргийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд 900м2 газрыг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон зөрчил гарсан. Тэгвэл энэхүү хууль бусаар олгосон газрыг Нийслэлийн Засаг даргын 2017.04.05 өдрийн А/184 тоот захирамжаар хүчингүй болгосныг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун өнөөдөр мэдэгдлээ.
Нийслэлийн Засаг дарга нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар шинээр газар олгохгүй байх захирамж гаргаад байгаа билээ.

О.Эрдэнэ

Урин дулааны улирал ирж, нийслэлд бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байна. Бүтээн байгуулалтын ажилд хамгийн их чирэгдэл учруулдаг зүйл бол газар чөлөөлөлт байдаг. Тиймээс газар чөлөөлөх ажлын явцын талаар Нийслэлийн Газрын албаны газар чөлөөлөх хэлтсийн газар зохион байгуулагч М.Сэргэлэнгээс тодрууллаа. Тус алба авто зам, инженерийн шугам сүлжээ, цэвэр, бохир, дулааны шугам, сургууль, цэцэрлэгийн цогцолбор, өрхийн эмнэлэг зэрэг нийт 65 байршлын бүтээн байгуулалтын газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна.

“Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын төслийн товч танилцуулга

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталж, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох, төсөл хэрэгжүүлэх талбайг нөхөх олговортойгоор улсын мэдэлд авах, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн хууль ёсны эрхийг хамгаалахын зэрэгцээ шаардлагатай тохиолдолд эдгээр эрхийг хуульд заасан үндэслэлээр хязгаарлах эрх зүйн орчин бүрдсэн.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ БАЙГУУЛАГДСАН ТҮҮХИЙГ СӨХӨН ХАРВАЛ

Тасганы овоо, Худалдааны их зах буюу өнөөгийн Худалдааны гудамж, Махан дов буюу одоогийн барилгачдын талбай, Хятадын өргөн чөлөө буюу Ж.Самбуугийн гудамж гээд тоочвол олон түүх яригдах болно. Чингэлтэй дүүргийн товч түүхийн багахан хэсэг юм. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 04-р дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарилгаар Улаанбаатар хотын Засаг захиргааны нэгж болох 10 хороо, захиргааг хувааж 4 район буюу дүүрэг болгон зохион байгуулсаны нэг нь Сүхбаатарын район байв. Эл районыг Монголд Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу УИХ-ын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Сүхбаатар, Чингэлтэй гэсэн хоёр дүүрэг болгон шинээр зохион байгуулах шийдвэр гарч их хотын хойморт залрах Чингэлтэй хайрхан уулаар овоглосон нэгэн дүүрэг мэндэлсэн түүхтэй.

Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг 4 дүгээр сарын 1-ний Бямба гарагт зохион байгуулав. Энэхүү их цэвэрлэгээнд нийслэлийн Газрын албаны албан хаагчид идэвхтэй оролцлоо.
Нийслэлийн Газрын албаны хувьд Нарны зам дагуу буюу Наран туул захын уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх хэсгийн 2.3 км урттай, 13800 м2 талбай бүхий зам дагуух талбайг цэвэрлэж, нийт 64 шуудай хогийг ачуулав.

Хандалт

1073156
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
614
3722
3722
1073156

Таны IP: 3.231.220.225

Нийгмийн сүлжээ