Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Санхүү аж ахуйн хэлтэс нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/224 дугаар тушаал, Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/09 дугаар тушаалын дагуу байгуулагдан, Нийслэлийн Газрын албаны зорилго, чиглэлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх ажил цахим хэлбэрээр явагдаж байна гэсэн мэдээлэл цахим хуудсаар гарсан нь ташаа мэдээлэл болохыг Нийслэлийн Газрын албанаас албан ёсоор мэдэгдэж байна.
Зуслангийн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газрыг нь өмчлүүлэх ажил холбогдох хууль, тогтоомжийн дагуу хэвийн явагдаж байна. Харин иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажил түр хугацаагаар зогсоод байгаа юм.

Багануур дүүргийн товч танилцуулга

Багнуур дүүрэг нь анх Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр Ленинград хотын уул уурхайн зураг төслийн “ГИПРОШАХТ”- ийн институтид ЗХУ-ын эрдэм шинжилгээ зураг төслийн 15 институтийн оролцоотойгоор Багануурын нүүрсний томоохон орд газрыг ашиглах зураг төслийг боловсруулж 1978 оноос нүүрсний ил уурхайн иж бүрэн цогцолборыг барьж эхэлсэнээр Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн галуутайд шинэ хот байгуула үндэсийг тавьсан юм.

Танилцуулга

Налайх дүүрэг нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн сумдуудтай хиллэн 68.7 мянган га нутаг дэвсгэрийг хамран оршдог.

Налайх дүүргийн газрын нэгдмэл сан нийт 68764 га байна. Үүнээс:

Хөдөө аж ахуйн газар - 21762.95 га буюу 31.65 хувь

Хот тосгон бусад суурины газар - 11840.1 га буюу 17.2 хувь

Зам, шугам сүлжээний газар -1030.53 га буюу 1.5 хувь

Ойн сан бүхий газар -1678.5 га буюу 2.44 хувь

1. ЗОРИЛГО
Захиргааны хэлтэс нь төрийн албаны стандартын удирдлага, захиргааны болон хүний нөөцийн менежментийн үйлчилгээгээр хангах, байгууллагын дарга буюу албан тушаалтны хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд техник зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх, байгууллагын дотоод үйл ажиллагааг тогтмолжуулан хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой ажиллаж байна.

Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга 2017.04.07 өдрийн А/196 тоот захирамж гарган нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 08.00 цагаас эхлэхээр болсон. Энэхүү захирамжийн дагуу Нийслэлийн Газрын албаны дарга 2017.04.17 өдөр А/35 тушаал гарган албан хаагчдын цаг бүртгэлд хяналт тавин, захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хүүхдүүд ээ! Зөвхөн #НОГООН гэрлээр зам гарч сурцгаагаарай. Эцэг эхчүүд ах эгч нараа Монголынхоо ирээдүй болсон хойч үедээ #ЗӨВ үлгэр дуурайлал үзүүлцгээе.

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд хог цэвэрлэгээний аян өрнүүлсэн. Цэвэрлэгээнд 3497 ажилтан, албан хаагч оролцож, 388417 ам метр хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, үерийн далан шуудуун хогийг цэвэрлэлээ. Иргэд аж ахуйн нэгжүүд сайн оролцсон.

Монгол Улсын газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Татварын ерөнхий хууль болон бусад газрын хууль тогтоомж дүрэм журам заавар, Нийслэл, дүүргийн Засаг даргын 2017 оны мөрийн хөтөлбөр, Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, Албаны дарга, дүүргийн Засаг даргаас өгөгдсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэн ажиллав.

Нийслэлийн Газрын албаны албан хаагчдын дунд Газрын харилцааны ажилтны өдрийг угтсан спортын 5 төрөлт тэмцээн өнгөрсөн бямба гарагт Буянт-Ухаа спорт цогцолборт боллоо. “Шилжин явах цом”-ын төлөөх спорт тэмцээн Шатар, Ширээний теннис, Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Биллиард гэсэн 5 төрөлд зохион байгуулагдсан бөгөөд Газрын албаны харьяа хэлтэс, дүүргүүдийн газрын албадын 16 баг тамирчид оролцлоо. “Шилжин явах цом”-ийн эзнээр Сүхбаатар дүүргийн Газрын алба шалгарлаа.

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2017 онд хийгдэхээр төлөвлөгдсөн сургууль цэцэрлэг, авто зам, инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд газар чөлөөлөлтөд өртөх нэгж талбаруудын газар болон үл хөдлөх хөрөнгө, эд хөрөнгийн үнэлгээний ажил хийх шаардлагатай болсон тул уг ажлыг хийх аж ахуйн нэгж, байгууллага нь үнийн санал /нэг нэгж талбарт хийх/, тусгай зөвшөөрөл, өөрсдийн ажлын болон мэргэжилтнүүдийн ур чадварыг нотлох баримт бичгийг хамт ирүүлнэ үү.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр захирамж гаргаж, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах зорилгоор гаргасан энэхүү захирамжаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил өглөө 08.00 цагаас эхлэхээр болж байна. Хотын даргын гаргасан захирамж энэ сарын 15-ны өдрөөс эхэлж, ирэх аравдугаар сарын 1-ны өдрийг хүртэл хэрэгжих юм гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хандалт

873611
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
57
2750
8805
873611

Таны IP: 18.207.136.184

Нийгмийн сүлжээ