Нүүр

Танилцуулга

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Цаг үеийн мэдээ
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болллоо       A, B, C бүсчлэлд хуваах ажлыг ирэх сараас хэрэгжүүлнэ       Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана       “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн анхны хурал 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа       Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна      

Нийслэлийн Газрын албаны тайлангийн хурал боллоо. Хурлаар албаны дарга Э.Болорчулуун нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 2016 оны төлөвлөгөөний хэрэгжилт, газрын төлбөрийн орлого болон бусад хийсэн ажлаа нийт албан хаагчиддаа танилцууллаа.

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулан үйл ажиллагаа эрхэлж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж, газрыг чөлөөлөх ажлыг эхлүүлээд байгаа билээ. 
Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх ажил төвийн 6 дүүргийн хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлж, 21-ний өдрийн байдлаар нийт 104 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлөөд байна.

ТҮЦ эрхлэгчид тулгамдаж буй асуудлаа нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нарт танилцууллаа.

Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт Нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхарт нээлттэй явуулна. Дуудлага худалдаа болоход тав хоног үлдээд байна.

Барилга хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Кадастрын хэлтэс, Нийслэлийн Газрын алба хамтран “Газрын бирж” сэдэвт хэлэлцүүлэг Нийслэлийн Иргэний танхимд боллоо.
Энэхүү хэлэлцүүлэг нь газрын биржийн ажиллах журмын төсөл, газрын цахим биржийн программ хангамжийг танилцуулах, нэгдсэн ойлголтод хүрэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон хамтран ажиллах чиглэлээр мэргэжилтнүүдийн санал санаачлагыг авах зорилготой юм.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/863 дугаар захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эдэлбэрийн газар ашиглалтыг сайжруулж, тохижилт хийх боломжийг бий болгох, авто замын түгжрэлийг бууруулах үндсэн зорилготойгоор нийслэлийн нутаг дэвсгэрт “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит VI хуралдаан өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсөв батлах тухай, Нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2017 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Хувьчлалын жагсаалтаас эд хөрөнгө хасах тухай гэсэн дөрвөн асуудал хэлэлцсэн юм. Төсвийн анхны хэлэлцүүлэг хийсний дараа НИТХ ын хороод, намын бүлгээр хэлэлцэж, өнөөдөр санал дүгнэлтээ танилцууллаа.

Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт Нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхарт нээлттэй явуулна.
Энэхүү дуудлага худалдаатай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад өгөх зорилгоор нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөг 2016 оны 11 сарын 23-ны өдрийн 8.30-17.30 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Дүнжингарав” салбарт боллоо.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/475 дугаар захирамжаар батлагдсан “Баримт бичгийн урсгалыг нэгдсэн зохион байгуулалтад шилжүүлэх тухай” шийдвэрийн дагуу Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хандан гаргасан өргөдөл, гомдол, албан бичиг, хүсэлтийг  Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хүлээн авч бүртгэх болсон тул та бүхэн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбаруудаар үйлчлүүлнэ үү.

Төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дуудлага худалдаагаар эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдсан 25 байршилд нийслэлийн Засаг даргын 2016 оны А/781 дүгээр захирамжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг өнөөдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 06 өдөр боллоо. Уг дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан шинэ журмын дагуу зохион байгууллаа.

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зөвлөх багийн газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтнүүд Азийн хөгжлийн банкнаас баримталдаг газар чөлөөлөх бодлого журам, хууль эрх зүйн талаарх танилцуулга сургалт, хэлэлцүүлгийг орон нутгийн удирдах болон мэргэжлийн байгууллагуудад зориулан зохион байгууллаа.

Нийслэлд их хэмжээний цас орж, сүүлийн жилүүдэд тохиогоогүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн төр захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллага, хувийн хэвшил, иргэдийг 11 дүгээр сарын 19, 20-ны амралтын өдрүүдэд цас цэвэрлэж, зам талбайн хальтиргаа гулгааг арилгах уриалга гаргасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албаны удирдлага болон нийт албан хаагчид гудамж талбайн цас цэвэрлэлээ.

Хандалт

872224
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
280
1363
7418
872224

Таны IP: 34.204.175.38

Нийгмийн сүлжээ