Газрын албанаас үйлчилгээ авахад анхаарах зүйл
Та газартай холбоотой үйлчилгээ авахдаа газрын гэрчилгээг нийслэл /дүүргийн Засаг даргын захирамжтай эсэхийг шалгана. Нийслэлийн засаг даргын захирамжтай бол НҮНТ-д хүсэлтээ бүртгүүлнэ. Дүүргийн засаг даргын захирамжтай бол харъяа дүүргийн газрын албанд хандана.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газартай холбоотой үйлчилгээний хүсэлтээ хэрхэн өгөх вэ?
Өргөдөл гомдол өгөхөөс бусад төрлийн үйлчилгээ авах бол Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв (НҮНТ) -өөр дамжуулан бүрдүүлэх материалын бүрдлийг хангуулан Маягтын дагуу бүртгүүлнэ. Маягтыг www.land.ub.gov.mn хаягаас авах боломжтой. Зөвхөн Нийслэлийн Засаг даргын захирамжтай газрын асуудлыг шийдвэрлэдэг болохыг анхаарна уу.
Буцаагдсан материалыг хаанаас авах вэ?
Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Хариуцсан мэргэжилтэн, эсвэл өөрт ойр НҮНТ-өөс авах хүсэлтээ мэргэжилтэндээ хэлснээр таны сонгосон НҮНТ-д хүргэгдэн авах боломжтой.
Өргөдлийн явц ямар шатанд явж байгааг хэрхэн шалгах вэ?
Өөрийн ДАН системийн эрхээр e-gazar.gov.mn -д нэвтрэх эсвэл e-gazar гар утасны аппликейшнээр нэвтрэн орж өргөдөл хүсэлт цэс-миний өргөдлүүд цэс-явцын дэлгэрэнгүй гэж харна.
Газрын өргөдөл хэзээнээс авч эхлэх вэ?
Монгол улсын засгийн газрын 2023 оны 294 дүгээр тогтоолоор газар олголтыг тодорхой бус хугацаагаар түр зогсоосон байсан ба 2024 оны 05 дугаар сарын 27-ны 09 цагаас эхлэн E-Mongolia-гаар нэвтрэн орж цахимаар хүсэлтээ ирүүлэх боломжтой.Монгол улсын засгийн газрын 2023 оны 294 дүгээр тогтоолоор газар олголтыг тодорхой бус хугацаагаар түр зогсоосон байсан ба 2024 оны 05 дугаар сарын 27-ны 09 цагаас эхлэн E-Mongolia-гаар нэвтрэн орж цахимаар хүсэлтээ ирүүлэх боломжтой.
egazar.gov.mn сайтаас газрын гэрчилгээгээ хэрхэн татаж авах вэ?
Өөрийн ДАН системийн эрхээр e-gazar.gov.mn -д нэвтрэх эсвэл e-gazar гар утасны аппликейшнээр нэвтрэн орж
Бүрдүүлэх материалын жагсаалтыг хаанаас авах боломжтой вэ?
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны сайтнаас авах боломжтой. http://land.ub.gov.mn/blog/PublicService/MaterielsofFiles/1/1
Эзэмшиж буй газраа өмчилж болох уу?
Болно. Тус эзэмшиж буй газар нь нийслэлийн тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан бол харъяа дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар өмчлөлийн мэргэжилтэнд эзэмшиж буй газраа өмчлөх өргөдөл бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу материалаа бүрдүүлэн нийслэлийн иргэнд газар өмчлүүлэх шийдвэрийн төсөл бэлтгэх ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх боломжтой юм.
Өмчлөх газрын эрх шилжүүлж авч байгаа бол ямар материал бүрдүүлэх вэ?
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний газар өмчлөх эрхтэй холбогдсон шилжилт хөдөлгөөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгддэг болно. Газар өмчлөх эрх шилжүүлж авсан иргэн харъяа дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар өмчлөлийн мэргэжилтэнд Газар өмчлөх эрхийг шилжүүлсэн тухай нотариатаар гэрчлүүлсэн гэрээ /үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ/, Газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Газар өмчлөх хүссэн өргөдлийн маягт бөглөх, Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа материалыг бүрдүүлж, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах өргөдөл өгнө.
Газрын хянан баталгааг хаана хийлгэх вэ?
Газрын төлөв байдал Хянан баталгааны дүгнэлтийг Иргэн өөрөө хувийн кадастрын компанид хандаж хийлгүүлнэ.
Өөрийн эзэмшлийн газар дээр барилга барихад анхаарах зүйл:
Эзэмшил газар дээрээ барилга байшин барихдаа цахилгааны шугамын хамгаалалтын бүс болон газар доогуурх шугамын хамгаалалтын бүсэд барилга байшин хаяг дугаар бүртгэх боломжгүй байдаг.Энэ нь Эрчим хүчний тухай хуулийн 33.1 (Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно) дэх хэсэг, мөн 5.8. Дараах үл хөдлөх эд хөрөнгөд байршлын хаяг олгохгүй: 5.8.1. Өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүсээгүй газар, түүн дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгө; 5.8.2. Цэвэр, бохир ус, дулаан, хий, цахилгаан, эрчим хүч, харилцаа холбооны дамжуулах, түгээх шугам сүлжээ бүхий газарт газрын мэдээллийн санд барилга, байшин хаяг дугаар (өвлийн хүлэмж)-ийг бүртгэх хориглодог. Хот байгуулалт хөгжлийн газар хандаж өөрийн газрын ойролцоох шугам сүлжээний зургийг харах боломжтой.
Гэрээ дүгнэсэн актыг хаанаас авах вэ?
Гэрээ дүгнэсэн актыг газар эзэмших, ашиглах гэрчилгээний захирамжаас хамаарч Дүүрэг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас авна. (Дүүргийн засаг даргын захирамжтай бол Дүүргийн газрын албанаас, Нийслэлийн засаг даргын захирамжтай бол Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас очиж авна.)
Газар эзэмших эрхийн гэрчилгээг яаж нөхөж авах вэ ?
Газар эзэмших эрхийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд харьяа газар зохион байгуулалтын албандаа хандан ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ГЭРЭЭ, ГЭРЧИЛГЭЭ НӨХӨН АВАХ маягтын дагуу материалаа бүрдүүлэн өгч нөхөн авах боломжтой.
Газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаанд бүртгэлтэй эсэх лавлагааг хаанаас авах вэ?
Газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаанд бүртгэлтэй эсэх лавлагааг egazar.gov.mn сайтаас иргэн болон хуулийн этгээдэд өөрийн эрх бүхий эрхээр нэвтрэх орж миний газар цэснээс өөрийн тодорхойлолт авах газрын дэлгэрэнгүй хэсэг рүү орон нэгж талбарын тодорхойлолтыг хэвлэн авснаар ямар нэг барьцаа болон шүүхийн шийдвэрийн эрх түтгэлзсэн эсэхийг мэдэх боломжтой. Мөн биечлэн харьяа албанаас авах боломжтой.
Барилга барьсан иргэний нэр дээр байгаа газар эзэмших эрхийг СӨХ- рүү шилжүүлэхэд хаана хандаж, ямар материал бүрдүүлэх вэ?
Харъяа дүүрэг/ нийслэлийн газрын албанд хандах ба http://land.ub.gov.mn/ сайтаас бүрдүүлэх материалын жагсаалтаа харж бүрдүүлж өгнө.
Банкны барьцаанаас чөлөөлүүсэн газрын бүртгэлийг заавал газрын албанд очиж бүртгүүлэх үү?
Тиймээ. Өргөдөл, үнэмлэх,газрын гэрээ гэрчилгээ кадастр, банкны албан бичиг зээлийн гэрээ, барьцааны гэрээтэй очно.
Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахад бүрдүүлэх материал дээр Байгаль орчны ерөнхий үнэлгээ гэсэн байна. Хаанаас авах вэ?
Тусгай зөвшөөрөл бүхий хувийн компанид хандана. Байгаль орчны яамнаас дүгнэлт гарна.
Нийсэлийн дахин төлөвлөлтийн талаар хаанаас асуух вэ?
http://land.ub.gov.mn/blog/Transparency/TransparencyOfActivities/LandManagementPlan/1/1 НГЗБ- төлөвлөлтийн хэлтэсээс лавлаж асууна. Утас:11315712 Газар зохион байгуулалт төлөвлөлтийн хэлтэсээс лавлаж асуух боломжтой. Утас:11315712
www.egazar.mn сайтаас газар эзэмших эрхийн гэрчилгээ хэвлэж авах гэсэн боловч регистрийн дугаар алдаа заагаад нэвтэрч орж болохгүй байна. Хаана хандах ёстой вэ?
Харьяа Дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвийн газар зохион байгуулалтын цонхонд хандан хуулийн этгээдийн үндсэн бүртгэлд Регистерийн дугаараа засварлуулна.
Газар эзэмших эрхийн гэрчилгээ үүсээгүй байна. Яаж үүсгүүлэх вэ?
Харьяа дүүргийнхээ хороо хариуцсан газар зохион байгуулагчаараа дамжуулан кадастрын хэлтэсд хандаж гэрчилгээ үүсгүүлнэ. Egazar.gov.mn сайт руу нэвтэрч гэрээний нөхцлийг зөвшөөрнө
Газрын төлбөрөө хэрхэн төлөх вэ?
egazar.gov.mn цахим хуудас, egazar гар утасны аппликейшнаар орж газрын төлбөрийн нэхэмжлэлийн дагуу газрын төлбөрөө аль ч банкны аппликейшнаар нэхэмжлэхийн дугаарын дагуу газрын төлбөрөө төлөх боломжтой.
Газрын төлбөрөө төлсөн боловч системд нэвтэрч харахад төлөгдөөгүй харагдаад байна. Хаана хандах вэ?
Egazar.gov.mn газрын цахим сайтад газрын төлбөрийн мэдээлэл 30мин тутамд шинэчлэгддэг тул төлбөр төлснөөс хойш 30минутын дараа дахин нэвтэрч орох, төлбөрийн мэдээлэл өөрчлөгдөхгүй бол харъяа дүүрэг / нийслэлийн Газрын албаны газрын төлбөр хариуцсан мэргэжилтэнд хандах. Газрын төлбөрийн нэхэмжлэх татварын системээс газрын удирдлагын системд дутуу татагдах тохиолдол гарч байгаа. Энэ асуудал дээр системийн хөгжүүлэлт хийж засварлаж байна. Энэ тохиолдолд нийслэл/дүүргийн төлбөр хариуцсан мэргэжилтэнтэй холбогдон шийдвэрлүүлэх боломжтой байна.
©2024 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.