Нүүр

Байгууллагын тухай

Мэдээ, мэдээлэл

Ил тод байдал

Төрийн үйлчилгээ

Хууль эрх зүй

Шилэн данс

Албан бичгийн шийдвэрлэлт

     Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/246 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ыг албан хэрэг хөтлөлтийн өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдлөг болгон ажиллаж байна. 

    Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн өдөр тутмын үйл ажиллагаанд албан хэрэг хөтлөлтийн Edoc.ub.gov.mn нэгдсэн системийг нэвтрүүлж, цахим албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн тогтолцоонд шилжсэн болно. 

    Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар нийт 2739 албан бичиг ирсэн байна. Үүнээс шийдвэрлэсэн 2369, судалж байгаа 272 байна. Хугацаа хэтэрч шийдвэрлэсэн 13, хугацаа хэтэрсэн 1. Албан бичиг шийдвэрлэлтийн дундаж хугацаа 10 хоног 3 цаг байна. Албан бичиг шийдвэрлэлт 99.5  хувьтай байна.

 

 Хэлтэс Нийт  Шийдвэрлэсэн Шийдвэрлэх шатандаа
Хугацаандаа Хугацаа хэтэрсэн Судалж байгаа Хугацаа хэтэрсэн
1 Удирдлага 1 0 0 1 0
2 Захиргааны хэлтэс 290 265 4 21 0
3 Санхүү, аж ахуйн                хэлтэс 29 28 0 1 0
4 Газар ашиглалт, бүртгэлийн хэлтэс 1636 1413 5 218 1
5 Газрын менежмент төлөвлөлтийн хэлтэс 189 165 1 23 0
6 Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтэс 85 85 0 0 0
7 Газрын өмчлөлийн хэлтэс 28 23 1 4 0
8 Мэдээллийн                   технологийн хэлтэс 65 62 0 3 0
9 Газар чөлөөлөх хэлтэс 416 328 2 1 0
НИЙТ 2739 2369 13 272 1

Цахим системүүд

  • ГАЗРЫН ЦАХИМ СИСТЕМ
    Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем /Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний цахим систем, газрын биржийн цахим систем, үнэлгээ, татвар, төлбөрийн систем, газрын кадастрын мэдээллийн систем, газрын мониторингийн сүлжээ/

    Системд нэвтрэх

  • ГЕОПОРТАЛ /ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ЦАХИМ СИСТЕМ/
    Геопортал нь газар зүйн мэдээллийн системийн үйлчилгээнүүд, вэб аппликэйшнүүд, орон зайн 16 суурь өгөгдөл бүхий мэдээллүүдийг нэгдсэн байдлаар бүртгэн зохион байгуулж тэдгээрийг вэб хуудаснаас мета өгөгдлөөр дамжуулан хайж, олж хэрэглэх боломжийг бүрдүүлдэг систем юм

    Системд нэвтрэх

  • СОЛБИЦОЛ ХӨРВҮҮЛЭХ/

    Системд нэвтрэх

  • ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТР

    Системд нэвтрэх

  • АГААР, САНСРЫН ЗУРГИЙН КАТАЛОГ
    Агаар, сансрын зургаас боловсруулагдсан ортозураг нь байр зүйн зураг үйлдэх, тодруулах, шинэчлэхэд хэрэглэгдэнэ. Мөн газрын бүрхэвчийн зургийн суурь өгөгдөл болгон хэрэглэгдэнэ. Учир нь хээрийн хэмжилт, тодруулалтаас илүү агаар, сансрын зураг ашиглах нь цаг хугацаа, зардал хэмнэх давуу талтай бөгөөд түүнчлэн газрын гадарга дээрх юмс үзэгдлийн өөрчлөлтийг хянах, шинжлэхэд хялбар. Тухайлбал, бохирдлын нөлөө, гамшгийн нөлөө, хот тэлэлт, ой хээрийн түймэр, галт уул гэх мэт.

    Системд нэвтрэх

  • ГАЗАР ЗҮЙН НЭР, ХАЯГААР ХАЙХ

    Системд нэвтрэх

  • ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ
    “Газрын бирж” гэж төрийн өмчийн газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах болон иргэн, хуулийн этгээдийн газар өмчлөх, эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, ашиглуулахад зохих журмын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах, зах зээлийн үнэ ханш бусад мэдээлэл, лавлагаа эрхлэх тусгай дүрэм, програм хангамж бүхий цогц үйл ажиллагааг хэлнэ.

    Системд нэвтрэх

Хандалт

1671892
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
69
3212
22705
1671892

Таны IP: 3.239.50.33