Нүүр

Байгууллагын тухай

Мэдээ, мэдээлэл

Ил тод байдал

Төрийн үйлчилгээ

Хууль эрх зүй

Шилэн данс

Мэндчилгээ

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан ёсны цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд дэвшүүлье!

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулах, газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах, газар эзэмших, ашиглах эрхийг газар ашиглалтын зориулалт бүрээр зураг төсөлд үндэслэн төрийн нэрийн өмнөөс баталгаажуулж бүртгэх, байрлалд суурилсан төвлөрсөн мэдээлэл бүрдүүлэх, боловсруулах, хадгалах, түгээх, нийслэлийн газрын мэдээллийн санг бүрдүүлэн хөтлөх, төрийн үйлчилгээг тэгш, шуурхай хүргэх үндсэн үүрэгтэйгээр ажиллаж байна. 

Бид 2021 онд газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх зорилт дэвшүүлэн “Иргэн, хуулийн этгээдэд зориулсан газрын удирдлагын нэгдсэн систем буюу E-GAZAR гар утасны аппликэйшн”-ийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд газартай холбоотой өргөдөл, хүсэлт, гомдол гаргах, үйлчилгээний цаг авах, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал хүсэлтээ тусгах, газрын төлбөрийн цахим нэхэмжлэхээр төлбөр төлөх зэрэг үйлчилгээг орон зай цаг хугацаа үл хамаарч авах боломжийг бүрдүүллээ.

Мөн түүнчлэн зөвшөөрөлгүй барьсан гарааш, чингэлгийг буулгаж газар чөлөөлөх, нийтийн эзэмшлийн орц, гарцыг нээх, инженерийн шугам сүлжээнд зөвшөөрөлгүй барьж байгуулсан объектыг чөлөөлөх зэрэг ажлуудыг урьд жилүүдээс илүү идэвхтэй хийж хэрэгжүүлэх, нийслэлийн иргэдэд амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж олгох, ногоон байгууламжийг хамгаалах хүрээнд нийтийн эдэлбэр газарт бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Энэхүү цахим хуудсаар дамжуулан та бүхэн манай байгууллагын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үйлчилгээ, цаг үеийн хэрэгцээт мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болохыг тэмдэглэж байна.

НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГА А.ЭНХМАНЛАЙ

Цахим системүүд

  • ГАЗРЫН ЦАХИМ СИСТЕМ
    Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем /Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний цахим систем, газрын биржийн цахим систем, үнэлгээ, татвар, төлбөрийн систем, газрын кадастрын мэдээллийн систем, газрын мониторингийн сүлжээ/

    Системд нэвтрэх

  • ГЕОПОРТАЛ /ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ЦАХИМ СИСТЕМ/
    Геопортал нь газар зүйн мэдээллийн системийн үйлчилгээнүүд, вэб аппликэйшнүүд, орон зайн 16 суурь өгөгдөл бүхий мэдээллүүдийг нэгдсэн байдлаар бүртгэн зохион байгуулж тэдгээрийг вэб хуудаснаас мета өгөгдлөөр дамжуулан хайж, олж хэрэглэх боломжийг бүрдүүлдэг систем юм

    Системд нэвтрэх

  • СОЛБИЦОЛ ХӨРВҮҮЛЭХ/

    Системд нэвтрэх

  • ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТР

    Системд нэвтрэх

  • АГААР, САНСРЫН ЗУРГИЙН КАТАЛОГ
    Агаар, сансрын зургаас боловсруулагдсан ортозураг нь байр зүйн зураг үйлдэх, тодруулах, шинэчлэхэд хэрэглэгдэнэ. Мөн газрын бүрхэвчийн зургийн суурь өгөгдөл болгон хэрэглэгдэнэ. Учир нь хээрийн хэмжилт, тодруулалтаас илүү агаар, сансрын зураг ашиглах нь цаг хугацаа, зардал хэмнэх давуу талтай бөгөөд түүнчлэн газрын гадарга дээрх юмс үзэгдлийн өөрчлөлтийг хянах, шинжлэхэд хялбар. Тухайлбал, бохирдлын нөлөө, гамшгийн нөлөө, хот тэлэлт, ой хээрийн түймэр, галт уул гэх мэт.

    Системд нэвтрэх

  • ГАЗАР ЗҮЙН НЭР, ХАЯГААР ХАЙХ

    Системд нэвтрэх

  • ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ
    “Газрын бирж” гэж төрийн өмчийн газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах болон иргэн, хуулийн этгээдийн газар өмчлөх, эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, ашиглуулахад зохих журмын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах, зах зээлийн үнэ ханш бусад мэдээлэл, лавлагаа эрхлэх тусгай дүрэм, програм хангамж бүхий цогц үйл ажиллагааг хэлнэ.

    Системд нэвтрэх

Хандалт

1671960
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
137
3280
22773
1671960

Таны IP: 3.239.50.33