Нүүр

Албаны тухай

Мэдээлэл

Үйлчилгээ

Ил тод

Шилэн данс

Хууль эрх зүй

Тусламж

Газрын бирж

Холбоо барих

Багануур дүүргийн газар зохион байгуулалтын алба

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Тус алба нь Албаны дарга, Ахлах мэргэжилтэн, Газар зохион байгуулагч 1, Кадастрын мэргэжилтэн 1, Газар өмчлөлийн мэргэжилтэн 1, Газрын төлбөр хариуцсан мэргэжилтэн 1, Тооцооны нягтлан бодогч 1, Архив, бичиг хэргийн ажилтан 1 нийт 8 албан хаагчтай ажиллаж байна.

 ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Монгол Улсын “Газрын тухай”, “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль Газрын харилцаа, геодези зураг зүйн болон бусад холбогдох хууль тогтоомжийг дүүргийн нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, Нийслэл дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн дэмжлэг үзүүлж, тэдгээрийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд оршино.

  АЖИЛЛАХ ЦАГЫН ХУВААРЬ

Даваа – Баасан 0830-1230, 1330-1730

Бямба, нямд амарна.

УТАСНЫ ЖАГСААЛТ

Д/д

Албан тушаал

Овог нэр

Утас

Ажлын утас

1

Албаны дарга

А.Ганзориг

91075006

70212255

2

Ахлах мэргэжилтэн

Э.Энхбилгүүн

91112760

70212450

3

Газар зохион байгуулагч

Б.Ёндондаш

91111947

70212450

4

Кадастрын мэргэжилтэн

М.Оюунжаргал

90816699

70212450

5

Газар өмчлөлийн мэргэжилтэн

Т.Оргил

91190920

70212450

6

Газрын төлбөр хариуцсан мэргэжилтэн

Ч.Дариймаа

90091963

70212450

7

Тооцооны нягтлан бодогч

Б.Өлзиймаа

91115739

70212450

8

Архив, бичиг хэргийн ажилтан

Б.Золзаяа

99133780

70212450

ОНЦЛОХ ХИЙЖ БҮТЭЭСЭН АЖИЛ

2002 он - Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын тооллого явуулж газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагыг засаг захиргааны нэгжээр нь хамруулж газар ашиглалтын байдалд дүн шинжилгээ хийн суурь материалтай болсон.

2003 он - Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдан гарсны дагуу хууль хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж тухайн ондоо 2100 иргэнд газар өмчлүүлэх ажлыг хэрэгжүүлсэн.

2003 он - Худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийг төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар олгох ажлыг хэрэгжүүлж эхэлсэн.

2003 он - Суурьшлын бүсийн газрын төлөв, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг “Эко ланд” ХХК-аар хийлгэж авсан.

2004 он - Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дүүргийн суурьшлын бүсийн газарт кадастрын зураг хийлгэж хүлээн авч ашиглаж эхэлсэн.

2006 он - Дүүргийн хэмжээний инженерийн шугам сүлжээний нэгдсэн зураг хийлгэсэн.

2006 он - Орон нутгийн тусгай хамгаалалттай 2 газрын хил зааг, хязгаарыг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар тогтоолоор батлуулсан.

2008 он - Дүүргийн 2026 он хүртэлх газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, газрын нэгдмэл сангийн зураг, тариалангийн газрын төлөв, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг тус тус Газар сервис ХХК-аар хийлгүүлж архивт хүлээн авсан.

2009 он - Дүүргийн хилийн цэсийг тэмдэгжүүлж эргэлтийн цэг тэмдэгт суулгасан. дүүргийн хот тосгоны газрын хилийн цэсийг тэмдэгжүүлэх, эргэлтийн цэг, тэмдэгт, полигонометрийн сүлжээний 10 цэг тэмдэгтийг тус тус шинээр суулгуулсан.

2011 он - Батлагдсан төлөвлөлтийн дагуу шинээр газрын шууд өмчлөлийг хэрэгжүүлж эхэлсэн.

2014 он - Гэр бүлийн хэрэгцээний болон төмс хүнсний ногоо тариалахаас бусад зориулалтын газрыг Засгийн газрын 152 дугаар тогтоолын дагуу газрын дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар шийдвэрлэж хэвшсэн.

2015 он - Газар өмчлөлийг цахим хэлбэрээр хийж 21356 иргэнд газрыг нь өмчлүүлэх ажлыг зохион байгуулсан.

2015 он - Суурьшлын бүсийн газрын төлөв, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг “Гранд амур” ХХК-аар хийлгэж авсан.

2016 он - Үйлдвэрлэл технологийн паркын зориулалтаар 403.3 га газрыг Засгийн газрын тогтоолын дагуу олголт хийгдсэн.

2016 он - Газрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.

2017 он - Багануур дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх хот байгуулалтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг МУ-ын ЗГ-ын 2017 оны 347 дугаар тогтоолоор батлуулсан.

2017 он - Хаяжуулалтын тухай хуулийн дагуу Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 68 дугаар тогтоолоор хаягжуулалтын ажлыг батлуулсан.

2018 он - Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын А/49 тушаалын дагуу дүүргийн 1,2,3,4,5 хороо тус бүрээр газар ашиглалтын альбомыг хийж гүйцэтгэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон хороодын Засаг дарга нар, инженерийн холбогдох албан тушаалтнуудад ажлын хэрэгцээнд хэвлүүлэн хүргэсэн.

2018 он - Газрын төлөв байдал чанарын хянан баталгааг “Эх Монголын байгаль”ХХК-аар дүүргийн нутаг дэвсгэрийг бүрэн хамруулж хийлгэсэн.

2019 он - Дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Явган хүний зам” аяныг зохион байгуулах ажлын хүрээнд 1, 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд явган хүний зам шинээр тавих, засварлах ажлыг нийт 17 байршилд 4440 м2 газар 204 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар, мөн 1, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто замын засвар шинэчлэлт, авто зогсоолыг нэмэгдүүлэх хүрээнд нийслэлийн Авто замын сангийн 185.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5 байршилд 1148м2 авто зогсоолыг тохижуулах ажилд хамтран ажилласан.

2019 он - Дүүргийн нутаг дэвсгэрт Газрын тухай хууль зөрчсөн, зохих зөвшөөрөлгүй нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан, зөөврийн байгууламж байршуулсан 36 иргэн, аж ахуйн нэгжийн судалгаа гаргаж газар чөлөөлөх арга хэмжээ авч ажилласан.

  • Нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарц хаасан 6 байршил
  • Зохих зөвшөөрөлгүй илүү талбай хашаалсан 24 байршил
  • Зохих зөвшөөрөлгүй зөөврийн байгууламж байршуулсан 6 байршил

Дүүргийн Засаг даргын 2019 оны А/125 захирамжийн дагуу тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хугацаатай мэдэгдэл хүргүүлсэний дагуу 22 байршлыг дүүргийн төрийн болон өөрсдөө газар чөлөөлж, 12 байршлын газрыг албадан чөлөөлсөн.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2 сая төгрөгийн санхүүжилт, дүүргийн ЗДТГ, төрийн байгууллагууд, орон нутгийн аж ахуй нэгж байгууллагуудын дэмжлэгээр дээрх ажлыг хийж гүйцэтгэлээ.

2019 он - Газар зохион байгуулалт, Гоедези, Зурагзүйн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн А/141 дүгээр тушаал, Нийслэлийн Газрын албаны даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/63 дугаар тушаалыг тус тус үндэслэн Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх ажлын хүрээнд Багануур дүүргийн хэмжээнд газар өмчлөх эрх үүссэн 22721 нэгж талбарын хувийн хэргийн 550 хадгаламжийн нэгжийг Газар зохион байгуулалт, Геодези, Зурагзүйн газрын Архив, мэдээллийн төвд шилжүүлсэн.

2020 он - Дүүргийн нутаг дэвсгэрт Газрын тухай хууль зөрчсөн, зохих зөвшөөрөлгүй нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан, зөөврийн байгууламж байршуулсан 38 иргэн, аж ахуйн нэгжийн судалгаа гаргасан.

  • Нийтийн эзэмшлийн зам талбайд хашаа сунгаж барьсан 29 байршил
  • Зохих зөвшөөрөлгүй илүү талбай хашаалсан 6 байршил
  • Зохих зөвшөөрөлгүй зөөврийн байгууламж байршуулсан 3 байршил

Нийтийн эзэмшлийн зам талбайд эрх бүхий байгууллагаас олгосон газраас илүү барьсан иргэн С.Батхуягийн барилгын блокон хашаа, авто гражийг буулган талбайг чөлөөлүүллээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-өдрийн 12 дугаар хуралдааны тэмдэглэлээс өгсөн үүрэг даалгаврын хүрээнд стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө, аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа барилга угсралтын талбайн түр хашааг стандартад нийцүүлэн шинэчлэн сайжруулах иргэн аж ахуй нэгж байгууллагын судалгааг гаргаж албан мэдэгдэл, шаардлага хүргүүлж иргэн Ц.Мөнхтулга, Б.Отгончимэг, Очирхуяг, Б.Буяндэлгэр, М.Ганзориг нарын барилгын түр хашааг албадан буулгаж, барилгын орчны тохижилт хийх чиглэл өгч ажилласан.

Хог хаягдалтай, ухсан нүхтэй, овоолсон шороотой, эвдэрч нурсан хашаа бүхий газрын судалгааг гаргаж хугацаатай мэдэгдэл хүргүүлж газрын зөрчлийг арилгах арга хэмжээг авч ажилласан.

  • Төсвийн хөрөнгөөр баригдсан барилга байгууламж, хашааны судалгаа 7 байршил
  • Хашаа стандарт шаардлага хангаагүй иргэн, хуулийн этгээдийн 8 байршил

2020 он – Дүүргийн Засаг даргын 4 удаагийн захирамжаар 24 байршилд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг www.mle.mn цахим биржээр дамжуулан зохион байгуулж 14 байршилыг зарж нийт улсын төсөвт 192.875.000 төгрөгийг төвлөрүүсэн.

 

АЖЛЫН ТАЙЛАН

Цахим системүүд

  • ГАЗРЫН УДИРДЛАГЫН СИСТЕМ
    Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем /Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний цахим систем, газрын биржийн цахим систем, үнэлгээ, татвар, төлбөрийн систем, газрын кадастрын мэдээллийн систем, газрын мониторингийн сүлжээ/

    Системд нэвтрэх

  • ГЕОПОРТАЛ /ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ЦАХИМ СИСТЕМ/
    Геопортал нь газар зүйн мэдээллийн системийн үйлчилгээнүүд, вэб аппликэйшнүүд, орон зайн 16 суурь өгөгдөл бүхий мэдээллүүдийг нэгдсэн байдлаар бүртгэн зохион байгуулж тэдгээрийг вэб хуудаснаас мета өгөгдлөөр дамжуулан хайж, олж хэрэглэх боломжийг бүрдүүлдэг систем юм

    Системд нэвтрэх

  • СОЛБИЦОЛ ХӨРВҮҮЛЭХ/

    Системд нэвтрэх

  • ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТР

    Системд нэвтрэх

  • АГААР, САНСРЫН ЗУРГИЙН КАТАЛОГ
    Агаар, сансрын зургаас боловсруулагдсан ортозураг нь байр зүйн зураг үйлдэх, тодруулах, шинэчлэхэд хэрэглэгдэнэ. Мөн газрын бүрхэвчийн зургийн суурь өгөгдөл болгон хэрэглэгдэнэ. Учир нь хээрийн хэмжилт, тодруулалтаас илүү агаар, сансрын зураг ашиглах нь цаг хугацаа, зардал хэмнэх давуу талтай бөгөөд түүнчлэн газрын гадарга дээрх юмс үзэгдлийн өөрчлөлтийг хянах, шинжлэхэд хялбар. Тухайлбал, бохирдлын нөлөө, гамшгийн нөлөө, хот тэлэлт, ой хээрийн түймэр, галт уул гэх мэт.

    Системд нэвтрэх

  • ГАЗАР ЗҮЙН НЭР, ХАЯГААР ХАЙХ

    Системд нэвтрэх

  • ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ
    “Газрын бирж” гэж төрийн өмчийн газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах болон иргэн, хуулийн этгээдийн газар өмчлөх, эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, ашиглуулахад зохих журмын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах, зах зээлийн үнэ ханш бусад мэдээлэл, лавлагаа эрхлэх тусгай дүрэм, програм хангамж бүхий цогц үйл ажиллагааг хэлнэ.

    Системд нэвтрэх

Хандалт

1288679
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
248
3238
3238
1288679

Таны IP: 3.232.129.123