Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гачуурт тосгоноос Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж хүртэл 30 км, Туул-1 коллектороос үлдсэн 11,5 км шугам сүлжээ байгуулах Барилга хот байгуулалтын яамны дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.
Иргэдээс ирсэн саналын дагуу тус албанаас ХУД 4-р хорооны нутагт орших "Хүннү молл дэлгүүрийн өмнө орших хашааг татуулан явган хүний зам гаргах албан бичиг хүргүүлээд байна.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 40 дүгээр байрны орчимд хийгдэж буй замын нөлөөлөлд өртсөн байрны хашааг дүүргийн Газар зохион байгуулалтын албатай хамтран албадан чөлөөллөө.
Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/513 дугаар захирамжийн хүрээнд БЗД-ийн 8 хороо Ботаникын эцэс тролейбусны буудлын зам дагуу нийтийн эзэмшил газар зөвшөөрөлгүй баригдсан барилгыг чөлөөллөө.
Иргэдээс ирсэн санал гомдлыг цахимаар хүлээн авч яаралтай шийдвэрлэлээ. Баянзүрх дүүргийн 3 хороо Ану-Үжин зочид буудлын ард орших орон сууцны барилга явган хүний зам дээр байгууламж барьсанаас болж явган хүн явах замгүй болсоноос гадна тус хороонд орших Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 50 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийн хувьд хүндрэлтэй асуудал болоод байсан юм.
Сонгино хайрхан дүүргийн 19 хороо 13 мянган хүн амтай. Орон сууцны 18 байр, Ерөнхий боловсролын 62 дугаар сургууль болон Дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төв тус хорооны нутаг дэвсгэрт байрладаг.
Сонгино хайрхан дүүргийн 23 хороо Овоот-Улаан худагаас гэр хороолол хүртэл тавигдах хатуу хучилттай замын трассын дагуу нөлөөлөлд өртсөн 4 нэгж талбарын газрыг албадан чөлөөллөө. 1.8 км үргэлжлэх замын трасст нийтдээ 66 нэгж талбар өртсөн бөгөөд 62 нэгж талбартай зөвшилцөн газар чөлөөлөлт хийгдээд байжээ.
Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын алба Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны пейж хуудаст иргэнээс ирсэн гомдол саналын дагуу газар чөлөөлөх арга хэмжээг авч ажиллаа. Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэр Мах импекс ХХК-ийн урд, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан гурван ТҮЦ-ийг албадан нүүлгэж, зам талбайг чөлөөллөө.
Зайсангийн Оргил худалдааны урд "Ариг гал" компани авто замтай тулган хашаа барьсанаас болж явган хүн явах боломжгүй болоод байсан газрын зөрчлийг арилгаж, хашааг татууллаа.
Сүхбаатар дүүргийн 8 хороо, БЗД-ийн 5 хороо нийтдээ 13 хорооны нутаг дэвсгэрийг бүхэлд нь дайран өнгөрөх энэхүү авто замын трассыг хотын хойд хэсэгтэй холбосоноор иргэдийн ая тухтай зорчих орчин нөхцөл хэд дахин сайжрах боломж бүрдэх юм. Тухайлбал 9 м өргөн бүхий хоёр эгнээ зорчих хэсэг, 2м өргөн явган хүний зам, 88 ширхэг гэрэлтүүлэг, зам хөндлөн гарсан 12 хэсэг борооны ус зайлуулах шугам, автобусны 7 зогсоол байгуулахаар төлөвлөжээ.
Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын алба Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны пейж хуудаст иргэдээс ирсэн гомдол саналын дагуу газар чөлөөлөх арга хэмжээг аван ажиллаж байна.
Яг одоо НЗД-ын 2020 оны А/513 дугаар захирамжийн хүрээнд ХУД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан хоолны газар, солонгос хоолны газруудыг албадан буулгаж байна. Эсэргүүцэл гарган буулгах ажилд саад болж, ажилтны биед халдсан 2 иргэнийг дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн бүрэлдэхүүн баривчилж түр саатуулах арга хэмжээг авлаа.