Иргэдээс ирсэн санал гомдлыг цахимаар хүлээн авч яаралтай шийдвэрлэлээ. Баянзүрх дүүргийн 3 хороо Ану-Үжин зочид буудлын ард орших орон сууцны барилга явган хүний зам дээр байгууламж барьсанаас болж явган хүн явах замгүй болсоноос гадна тус хороонд орших Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 50 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийн хувьд хүндрэлтэй асуудал болоод байсан юм.
Тус барилгын ажлыг зогсоож, газрын зөрчлийг арилгалаа.