Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гачуурт тосгоноос Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж хүртэл 30 км, Туул-1 коллектороос үлдсэн 11,5 км шугам сүлжээ байгуулах Барилга хот байгуулалтын яамны дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.
Тус ажлын хэсгийн гишүүд Туул-1 коллекторийн трасстай Төв цэвэрлэх байгууламжаас Энхтайвны гүүр хүртэл явж танилцлаа.