Нүүр

Байгууллагын тухай

Мэдээ, мэдээлэл

Ил тод байдал

Төрийн үйлчилгээ

Хууль эрх зүй

Шилэн данс

Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Мянганы сорилтын корпорацитай НГЗБА хамтран ажиллах "Хэрэгжүүлэгч байгууллагын гэрээ"-г байгууллаа. Энэхүү гэрээ нь жилээс жилд өсөн нэмэгдэж буй Улаанбаатар хотын ус хангамжийн хэрэглээг урт хугацаанд тогтвортой хангах эх үүсвэрийг бий болгох газар чөлөөлөлт болон нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагааг зохицуулах юм.

Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд 461,8 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг үе шатлалтайгаар зарцуулах юм. Үүний 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг, эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд АНУ-ын Засгийн газраас үзүүлж байгаа бол Монгол Улсын Засгийн газраас 111.8 сая хүртэл ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулах юм. Тус хөтөлбөрийн хүрээнд:

  1. Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын баруун доод хэсэг Биокомбинат, Шувуун фабрик орчимд газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон ус цэвэршүүлэх дэвшилтэт технологи бүхий үйлдвэрийн хамт байгуулах төсөл.
  2. Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулж, гурав болон дөрөвдүгээр ДЦС-д нийлүүлэх үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл.
  3. Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрх зүйн орчин, институцийн чадавхыг сайжруулах зэрэг төслүүд багтаж байгаа юм.

Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжиж дууссанаар Улаанбаатар хотын урт хугацааны ус хангамжийг ойролцоогоор 64 сая шоо метр буюу өнөөгийн түвшнээс 83 хувиар нэмэгдүүлж, нийслэл Улаанбаатар хотын хүн амын унд-ахуйн усны хурдтай өсөн нэмэгдэж буй хэрэгцээг урт хугацаанд, тогтвортой хангах, эдийн засгийн ирээдүйн өсөлтийг дэмжих хангах боломжтой болох юм.

Цахим системүүд

  • ГАЗРЫН УДИРДЛАГЫН СИСТЕМ
    Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем /Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний цахим систем, газрын биржийн цахим систем, үнэлгээ, татвар, төлбөрийн систем, газрын кадастрын мэдээллийн систем, газрын мониторингийн сүлжээ/

    Системд нэвтрэх

  • ГЕОПОРТАЛ /ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ЦАХИМ СИСТЕМ/
    Геопортал нь газар зүйн мэдээллийн системийн үйлчилгээнүүд, вэб аппликэйшнүүд, орон зайн 16 суурь өгөгдөл бүхий мэдээллүүдийг нэгдсэн байдлаар бүртгэн зохион байгуулж тэдгээрийг вэб хуудаснаас мета өгөгдлөөр дамжуулан хайж, олж хэрэглэх боломжийг бүрдүүлдэг систем юм

    Системд нэвтрэх

  • СОЛБИЦОЛ ХӨРВҮҮЛЭХ/

    Системд нэвтрэх

  • ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТР

    Системд нэвтрэх

  • АГААР, САНСРЫН ЗУРГИЙН КАТАЛОГ
    Агаар, сансрын зургаас боловсруулагдсан ортозураг нь байр зүйн зураг үйлдэх, тодруулах, шинэчлэхэд хэрэглэгдэнэ. Мөн газрын бүрхэвчийн зургийн суурь өгөгдөл болгон хэрэглэгдэнэ. Учир нь хээрийн хэмжилт, тодруулалтаас илүү агаар, сансрын зураг ашиглах нь цаг хугацаа, зардал хэмнэх давуу талтай бөгөөд түүнчлэн газрын гадарга дээрх юмс үзэгдлийн өөрчлөлтийг хянах, шинжлэхэд хялбар. Тухайлбал, бохирдлын нөлөө, гамшгийн нөлөө, хот тэлэлт, ой хээрийн түймэр, галт уул гэх мэт.

    Системд нэвтрэх

  • ГАЗАР ЗҮЙН НЭР, ХАЯГААР ХАЙХ

    Системд нэвтрэх

  • ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ
    “Газрын бирж” гэж төрийн өмчийн газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах болон иргэн, хуулийн этгээдийн газар өмчлөх, эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, ашиглуулахад зохих журмын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах, зах зээлийн үнэ ханш бусад мэдээлэл, лавлагаа эрхлэх тусгай дүрэм, програм хангамж бүхий цогц үйл ажиллагааг хэлнэ.

    Системд нэвтрэх

Хандалт

1339434
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
147
8597
13021
1339434

Таны IP: 34.204.186.91