Нүүр

Байгууллагын тухай

Мэдээ, мэдээлэл

Ил тод байдал

Төрийн үйлчилгээ

Хууль эрх зүй

Шилэн данс

Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/100 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулагдах бөгөөд интернет орчинд холбогдсон компьютер, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан иргэн, хуулийн этгээд хаана байгаагаас үл хамааран байршил харгалзахгүй оролцож, олон шат дамжлагагүй, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:

  • Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/;
  • Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/
  • Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд зурвасаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ.

Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно.

Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн мөнгийг оролцох дуудлага худалдаа тус бүрд тушаана.

Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк: Нийслэлийн Төрийн сан
  • Данс: 100200051049
  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
  • Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код эсвэл НГЗБТ-ний дугаар

Дуудлага худалдааны үнийн саналыг 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.

Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, гар утсанд зурвасаар болон цахим хаягаар дамжуулан мэдэгдэх бөгөөд ажлын 3 хоногт багтан дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг биечлэн хийнэ.

Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 05 дугаар сарын 04-ний өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.

 

 

НГЗБТ-ний дугаар

Зарын код

Эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил

Зориулалт

Газрын хэмжээ, м²

 Дуудлага худалдааны анхны үнэ /төг/

Дэнчингийн үнэ /төг/

Дэлгэрэнгүй

1

2.3.6

#2021-7022

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо,Шар хоолой орчим

Мод үржүүлэг

3000

 52,215

 5,222

Дэлгэрэнгүй

2

2.3.17

#2021-7023

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо,Ар Шижирийн аманд

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

5000

13,250,000

 1,325,000

Дэлгэрэнгүй

3

2.3.24

#2021-7024

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо,Рашаант өртөө орчим

Мод үржүүлэг

10000

174,048

 17,405

Дэлгэрэнгүй

4

2.3.30

#2021-7025

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо,Тахилт орчим

Худалдаа, үйлчилгээ

5000

78,400,000

 7,840,000

Дэлгэрэнгүй

5

2.3.32

#2021-7026

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо,Шувуун фабрик орчим

Худалдаа, үйлчилгээ

3000

47,040,000

 4,704,000

Дэлгэрэнгүй

6

2.3.37

#2021-7027

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо,Морингийн гэр хорооллын урд

Орон сууц

9500

106,656,500

 10,665,650

Дэлгэрэнгүй

7

2.3.47

#2021-7028

Багануур дүүргийн 1 дүгээр хороо,Сургалтын задгай хэсгийн урд

Нийтийн орон сууц

2500

16,500,000

 1,650,000

Дэлгэрэнгүй

8

2.3.52

#2021-7029

Багануур дүүргийн 3 дугаар хороо,Мянганы зам дагуу, Хилчин хэсгийн зүүн талд

Худалдаа, үйлчилгээ

20000

132,000,000

 13,200,000

Дэлгэрэнгүй

9

2.3.57

#2021-7030

Багануур дүүргийн 5 дугаар хороо,Нарийн нуур хэсэгт

Хүлэмжийн аж ахуй

3000

6,660,000

 666,000

Дэлгэрэнгүй

10

2.3.61

#2021-7031

Багахангай дүүргийн 1 дүгээр хороо,Үйлдвэрлэлийн бүс, хими-1

Үйлдвэрлэл

15000

7,200,000

 720,000

Дэлгэрэнгүй

11

2.3.65

#2021-7032

Багахангай дүүргийн 2 дугаар хороо,Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн авто замын зүүн талд, Цагдаагийн постны хойд талд

Худалдаа, үйлчилгээ

2000

2,400,000

 240,000

Дэлгэрэнгүй

12

2.3.72

#2021-7033

Налайх дүүргийн 3 дугаар хороо,Төв аймаг орох зам дагуу

Худалдаа, үйлчилгээ

5000

23,100,000

 2,310,000

Дэлгэрэнгүй

13

2.3.75

#2021-7034

Налайх дүүргийн 5 дугаар хороо,Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

5000

9,250,000

 925,000

Дэлгэрэнгүй

 НИЙТ ДҮН 

88000

442,682,763

 44,268,276

 

Газрын байршлын талаарх болон бусад мэдээллийг WWW.MLE.MN болон WWW.LAND.UB.GOV.MN цахим хуудсанд хандан үзнэ үү

НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

Холбоо барих утас: 7777-1285, 89050093, 85959338

Цахим системүүд

  • ГАЗРЫН УДИРДЛАГЫН СИСТЕМ
    Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем /Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний цахим систем, газрын биржийн цахим систем, үнэлгээ, татвар, төлбөрийн систем, газрын кадастрын мэдээллийн систем, газрын мониторингийн сүлжээ/

    Системд нэвтрэх

  • ГЕОПОРТАЛ /ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ЦАХИМ СИСТЕМ/
    Геопортал нь газар зүйн мэдээллийн системийн үйлчилгээнүүд, вэб аппликэйшнүүд, орон зайн 16 суурь өгөгдөл бүхий мэдээллүүдийг нэгдсэн байдлаар бүртгэн зохион байгуулж тэдгээрийг вэб хуудаснаас мета өгөгдлөөр дамжуулан хайж, олж хэрэглэх боломжийг бүрдүүлдэг систем юм

    Системд нэвтрэх

  • СОЛБИЦОЛ ХӨРВҮҮЛЭХ/

    Системд нэвтрэх

  • ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТР

    Системд нэвтрэх

  • АГААР, САНСРЫН ЗУРГИЙН КАТАЛОГ
    Агаар, сансрын зургаас боловсруулагдсан ортозураг нь байр зүйн зураг үйлдэх, тодруулах, шинэчлэхэд хэрэглэгдэнэ. Мөн газрын бүрхэвчийн зургийн суурь өгөгдөл болгон хэрэглэгдэнэ. Учир нь хээрийн хэмжилт, тодруулалтаас илүү агаар, сансрын зураг ашиглах нь цаг хугацаа, зардал хэмнэх давуу талтай бөгөөд түүнчлэн газрын гадарга дээрх юмс үзэгдлийн өөрчлөлтийг хянах, шинжлэхэд хялбар. Тухайлбал, бохирдлын нөлөө, гамшгийн нөлөө, хот тэлэлт, ой хээрийн түймэр, галт уул гэх мэт.

    Системд нэвтрэх

  • ГАЗАР ЗҮЙН НЭР, ХАЯГААР ХАЙХ

    Системд нэвтрэх

  • ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ
    “Газрын бирж” гэж төрийн өмчийн газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах болон иргэн, хуулийн этгээдийн газар өмчлөх, эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, ашиглуулахад зохих журмын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах, зах зээлийн үнэ ханш бусад мэдээлэл, лавлагаа эрхлэх тусгай дүрэм, програм хангамж бүхий цогц үйл ажиллагааг хэлнэ.

    Системд нэвтрэх

Хандалт

1339469
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
182
8632
13056
1339469

Таны IP: 34.204.186.91