Нүүр

Байгууллагын тухай

Мэдээ, мэдээлэл

Ил тод байдал

Төрийн үйлчилгээ

Хууль эрх зүй

Шилэн данс

Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/100 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулагдах бөгөөд интернет орчинд холбогдсон компьютер, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан иргэн, хуулийн этгээд хаана байгаагаас үл хамааран байршил харгалзахгүй оролцож, олон шат дамжлагагүй, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:

  • Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/;
  • Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/
  • Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд зурвасаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ.

Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно.

Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн мөнгийг оролцох дуудлага худалдаа тус бүрд тушаана.

Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк: Нийслэлийн Төрийн сан
  • Данс: 100200051049
  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
  • Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код эсвэл НГЗБТ-ний дугаар

Дуудлага худалдааны үнийн саналыг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.

Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, гар утсанд зурвасаар болон цахим хаягаар дамжуулан мэдэгдэх бөгөөд ажлын 3 хоногт багтан дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг биечлэн хийнэ.

Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 05 дугаар сарын 18-ны өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.

 

НГЗБТ-ний дугаар

Биржийн зарын код

Эзэмшүүлэх, ашиглуулах
газрын байршил

Зориулалт

Газрын хэмжээ, м²

  Дуудлага худалдааны анхны үнэ /төг/ 

 Дэнчингийн үнэ /төг/

Дэлгэрэнгүй

1

2.3.5

#2021-7142

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хуандайн аманд

Аялал жуулчлал

20000

88,320,000

   8,832,000

Дэлгэрэнгүй

2

2.3.7

#2021-7143

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Тусгалын аманд

Хүлэмжийн аж ахуй

17000

3,743,400

      374,340

Дэлгэрэнгүй

3

2.3.12

#2021-7144

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нарийны эх

Аялал жуулчлал

10000

44,160,000

   4,416,000

Дэлгэрэнгүй

4

2.3.18

#2021-7145

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар Шижирийн аманд

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

5000

13,250,000

   1,325,000

Дэлгэрэнгүй

5

2.3.25

#2021-7146

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант өртөө орчим

Шатахуун түгээх станц

3000

69,120,000

   6,912,000

Дэлгэрэнгүй

6

2.3.28

#2021-7147

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарамийн хойд хэсэгт Баян-Өндөрт

Жимс, жимсгэнэ

26000

452,525

        45,253

Дэлгэрэнгүй

7

2.3.38

#2021-7148

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Морингийн гэр хорооллын урд

Орон сууц

9000

101,043,000

 10,104,300

Дэлгэрэнгүй

8

2.3.46

#2021-7149

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зуслан орчимд

Мод үржүүлэг, бусад ургамал тариалах

20000

348,096

        34,810

Дэлгэрэнгүй

9

2.3.53

#2021-7150

Багануур дүүргийн 3 дугаар хороо, Мянганы зам дагуу, Хилчин хэсгийн зүүн талд

Худалдаа, үйлчилгээ

20000

132,000,000

 13,200,000

Дэлгэрэнгүй

10

2.3.56

#2021-7181

Багануур дүүргийн 3 дугаар хороо,Үйлдвэрийн Б бүс, Замчин хэсгийн урд

Үйлдвэрлэл

20000

83,200,000

   8,320,000

Дэлгэрэнгүй

11

2.3.58

#2021-7151

Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн нуур хэсэгт

Төмс, хүнсний ногоо

5000

11,100,000

   1,110,000

Дэлгэрэнгүй

12

2.3.62

#2021-7152

Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрлэлийн бүс, хими-1

Үйлдвэрлэл

20000

9,600,000

      960,000

Дэлгэрэнгүй

13

2.3.76

#2021-7153

Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

5000

9,250,000

      925,000

Дэлгэрэнгүй

НИЙТ ДҮН

180000

565,587,021

 56,558,702

 

Цахим системүүд

  • ГАЗРЫН УДИРДЛАГЫН СИСТЕМ
    Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем /Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний цахим систем, газрын биржийн цахим систем, үнэлгээ, татвар, төлбөрийн систем, газрын кадастрын мэдээллийн систем, газрын мониторингийн сүлжээ/

    Системд нэвтрэх

  • ГЕОПОРТАЛ /ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ЦАХИМ СИСТЕМ/
    Геопортал нь газар зүйн мэдээллийн системийн үйлчилгээнүүд, вэб аппликэйшнүүд, орон зайн 16 суурь өгөгдөл бүхий мэдээллүүдийг нэгдсэн байдлаар бүртгэн зохион байгуулж тэдгээрийг вэб хуудаснаас мета өгөгдлөөр дамжуулан хайж, олж хэрэглэх боломжийг бүрдүүлдэг систем юм

    Системд нэвтрэх

  • СОЛБИЦОЛ ХӨРВҮҮЛЭХ/

    Системд нэвтрэх

  • ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТР

    Системд нэвтрэх

  • АГААР, САНСРЫН ЗУРГИЙН КАТАЛОГ
    Агаар, сансрын зургаас боловсруулагдсан ортозураг нь байр зүйн зураг үйлдэх, тодруулах, шинэчлэхэд хэрэглэгдэнэ. Мөн газрын бүрхэвчийн зургийн суурь өгөгдөл болгон хэрэглэгдэнэ. Учир нь хээрийн хэмжилт, тодруулалтаас илүү агаар, сансрын зураг ашиглах нь цаг хугацаа, зардал хэмнэх давуу талтай бөгөөд түүнчлэн газрын гадарга дээрх юмс үзэгдлийн өөрчлөлтийг хянах, шинжлэхэд хялбар. Тухайлбал, бохирдлын нөлөө, гамшгийн нөлөө, хот тэлэлт, ой хээрийн түймэр, галт уул гэх мэт.

    Системд нэвтрэх

  • ГАЗАР ЗҮЙН НЭР, ХАЯГААР ХАЙХ

    Системд нэвтрэх

  • ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ
    “Газрын бирж” гэж төрийн өмчийн газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах болон иргэн, хуулийн этгээдийн газар өмчлөх, эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, ашиглуулахад зохих журмын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах, зах зээлийн үнэ ханш бусад мэдээлэл, лавлагаа эрхлэх тусгай дүрэм, програм хангамж бүхий цогц үйл ажиллагааг хэлнэ.

    Системд нэвтрэх

Хандалт

1379690
Өнөөдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Нийт
1234
5783
14911
1379690

Таны IP: 3.235.191.87